Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Дэлхийн усны өдөр ба дэлхийн цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болон спортын уралдаан тэмцээн явагддаг уламжлалтай.

2013-12-23

     3 дугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн Усны өдөр, 3 дугаар сарын 23-ны өдрийг Дэлхийн цаг уурын өдөр болгон жил бүр тэмдэглэдэг. 2012 оны  Дэлхийн Усны өдрийг “Ус ба хүнсний аюулгүй байдал”, Дэлхийн Цаг уурын өдрийг “Цаг агаар, Уур амьсгал, Ус - бидний ирээдүйн хөдөлгөгч хүч”гэсэн сэдвийн дор болж байна.
Энэ өдөрт зориулан эрдэм шинжилгээний бага хурал болон салбарын байгууллагуудын дунд спортын уралдаан тэмцээн явагддаг уламжлалтай. Үүний шатрын тэмцээнд манай төвийн залуу инженер П.Жаргалсайхан шагналт  2-р байрт орж мөнгөн медаль аван хамт олноо баярлууллаа.
Мөн салбарын байгууллагуудын ажилчид өдрийн амралтанд явж, уралдаан тэмцээнээ үргэлжлүүлж, аятай тухтай амарцгаав.