Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Үйл ажиллагааны чиглэл:

1. Байгаль хамгаалах тухай хуулийн 7 дугаар бүлэгт заагдсан байгаль орчны мэдээллийн төрөлжсөн болон геомэдээллийн санг бүрдүүлж, шуурхай үйл ажиллагааг хангаж, мэдээ, мэдээллээр үйлчлэх.

2. Байгаль орчны мэдээг бүрдүүлдэг хэрэглэдэг төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээллийн сан байгуулахад дэмжлэг үзүүлж, мэдээллийн нэгдмэл байдлыг хангах.

3. Байгаль орчны мэдээ мэдээллийн эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт, ашиглалт, зах зээлд судалгаа дүн шинжилгээ хийх, тайлагнах.

4. Мэдээ, мэдээллийн менежмент, технологийн асуудлаар санал боловсруулж, шийдвэрлүүлэх.

5. Байгаль орчны салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тодорхой хэрэгцээ шаардлаганд чиглэсэн мэдээллийн цогц үйлчилгээг хөгжүүлэх.

6. Байгаль орчны мэдээ, мэдээллийн чиглэлээр стандарт, дүрэм журам боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах.

7. Байгаль орчны мэдээллийг бүрдүүлэх, мэдээний үнэн бодит байдал, чанарыг шалгах зорилгоор хээрийн судалгаа, хэмжилт шалгалт хийх, ажлыг захиалгаар болон гэрээгээр гүйцэтгүүлэх.

8. Хүний нөөцийг чадавхижуулах, сургаж дадлагажуулах.

9. Орон нутагт мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг мэргэжлийн арга зүйгээр хангах, шаардлагатай заавар, удирдамжийг боловсруулах.