Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Монгол орны цаг уурын ажиглалтын урт цуваатай 45 станцаар дунджилсан жилийн дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны ОЖД (1961-1990 оны дундаж)-аас хазайх хазайлтын явц болон олон жилийн эрэмбийг 1, 2 дугаар зурагт үзүүлэв.

Монгол орны жилийн дундаж агаарын температур 1940-2024 оны хооронд 2.55°С-аар дулаарч, нийлбэр хур тунадас 5.1%-иар бага зэрэг өссөн хандлагатай байна. Харин олон жилийн эрэмбийн графикаас харахад 2024 он 2 дахь дулаан, хур тунадасны хувьд 6 дахь ахиу тунадастай жил байжээ (Зураг 2).

Зураг 1. Монгол орноор дунджилсан жилийн дундаж агаарын температур,нийлбэр хур тунадасны ОЖД -аас хазайх хазайлтын явц

Зураг 2. Монгол орноор дунджилсан жилийн дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны олон жилийн эрэмбэ

Цаг уурын ганг хур тунадасны ууршилтын стандартчилагдсан индекс (SPEI)–ээр тооцоолов. SPEI индексийг 3, 6, 12 сараар тооцоолсон бөгөөд 3 сараар тооцоолсон нь хур тунадасны дутагдал буюу цаг уурын ганг, 6 сарын өөрчлөлт нь хөдөө аж ахуйн ган буюу хөрсний чийгийн дутагдал, 12 сарын өөрчлөлт нь гидрологийн ган буюу гол мөрөн, нуур ширгэх эрсдэлийг илэрхийлнэ.  (Зураг 3)

Зураг 3. 3,6,12 сараар тооцоолсон SPEI индексийн 1940-2024 оны олон жилийн явц