Үйл ажиллагааны чиглэл:
1. Зайнаас тандан судлах үндэсний төвийн эрх, үүргийг гүйцэтгэх.
2. Хиймэл дагуулаас мэдээ хүлээн авах газрын станцуудын найдвартай, шуурхай ажиллагааг хангаж, мэдээг тогтмол хүлээн авах, боловсруулах, хэрэглэгчдэд шуурхай хүргэх.
3. Байгалийн нөөц, баялгийн өөрчлөлтийн зүй тогтлыг судлах, мониторинг хийх.
4. Байгаль орчны салбарт зайнаас тандан судлалын техник, технологи хэрэглэгээг хөгжүүлэх, нэвтрүүлэх.
5. Хиймэл дагуулын мэдээгээр бүтээгдэхүүн сэдэвчилсэн зураг гаргах.
6. Зайнаас тандан судлалын чиглэлээр судалгаа , эрдэм шинжилгээний ажил хийх, үр дүнг нэвтрүүлэх.
7. Гадаад орнуудын ижил чиг үүргийн байгууллага, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, арга туршлага мэдээлэл солилцох, хамтарсан судалгаа, шинжилгээний ажлыг хийх, үр дүнг нэвтрүүлэх.
8. Зайнаас тандан судлалын төрөл бүрийн системийг ашиглах чиглэлээр хэрэглэгчдийг сургаж, дадлагажуулах.
9. Хүний нөөцийг мэргэшүүлэх, сургах, давтан сургах.
10. Эх мэдээ, бүтээгдэхүүний сан, архив бүрдүүлэн, хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах