logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 Нэг. Нийтлэг үндэслэл

    1. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журам нь байгууллагын эрхэм зорилго, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүсэх хөдөлмөрийн харилцааг Монгол улсын Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд зохицуулах, хүрээлэнгийн захиргаа болон албан хаагчдын эрх, үүрэг, сахилга хариуцлагыг тодорхойлох, хөдөлмөрийн харилцааг зохицуулах, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах үндсэн баримт бичиг болно.
    2. Хөдөлмөрийн сахилга хариуцлага, дэг журмыг бэхжүүлэх, албан хаагчдын хөдөлмөрийг оновчтой, зөв зохион байгуулах, ажлын цагийг бүрэн дүүрэн, үр бүтээлтэй ашиглах, ажил үйлчилгээний чанар, ач холбогдол, үр өгөөжийг дээшлүүлэх, ёс зүйн хэм хэмжээг сахиулах, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд энэхүү хөдөлмөрийн дотоод журмын зорилго оршино.
    3. Хөдөлмөрийн дотоод журамд хэрэглэсэн “хүрээлэнгийн захиргаа” гэж хүрээлэнгийн захирал, захирлын зөвлөл болон  Захиргаа, санхүүгийн хэлтсийг, “нэгж” гэж хүрээлэнгийн бүтцэд байгаа хэлтсийг ойлгоно.
    4. Хөдөлмөрийн дотоод журмын төсөл болон өөрчлөлтийг нийт албан хаагчдад танилцуулж, санал авч, нэгтгэсний дараа хүрээлэнгийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж батална.
    5. Журмыг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд дагаж мөрдөнө.
    6. Журмын хэрэгжилтэнд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд хяналт тавина.

Хоёр. Хүрээлэнгийн удирдлага зохион байгуулалт, баримт бичгийн хөтлөлт

2.1 Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг жилээр төлөвлөж, хүрээлэнгийн захирал харьяалах дээд газрын даргаар хянуулж, нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг хагас жилээр төлөвлөж, захирлаар тус тус батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллана.

2.2 Хүрээлэн болон түүний нэгжүүд ажлын тайланг хууль, тогтоомжоор тогтоосон хугацаанд гаргаж, мэдээлэл үйлчилгээний ажлын дүнг захирлын зөвлөлөөр хэлэлцүүлэх бөгөөд  шаардлагатай үед шуурхай зөвлөгөөн хийнэ.

2.3 Албан хаагчдын ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэж, үнэлэлт өгнө. “бүрэн хангалттай”, “хангалттай” үнэлгээ авсан албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг хүрээлэнгийн батлагдсан төсвийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн олгоно.

2.4 Хүрээлэнгийн нийт албан хаагчдын хурлыг жилд 1-ээс доошгүй удаа хийж, гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан, явц, цаашид тавих зорилт, ажлын сахилга, хариуцлага, дэг журам, мэдээлэл үйлчилгээ, судалгааны ажилд гарч байгаа ололт амжилт, хүндрэл, саатал бэрхшээл, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, хүний нөөц, албан хаагчдын нийгмийн асуудал зэргийг хэлэлцэж, албан хаагчдаас гарсан санал шүүмжлэлийн мөрөөр тодорхой арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллана.

2.5 Гадаад, дотоодод томилолтоор ажиллах албан хаагч хийж гүйцэтгэх ажлын удирдамж, зардлын төсөв гаргаж, батлуулах ба томилолтын ажлын тайлан, илтгэх хуудсыг буцаж ирснээс хойш ажлын 5 хоногт багтаан бичиж, хүрээлэнгийн захиргаанд ирүүлэх бөгөөд хүрээлэнгийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Гадаад оронд суралцах, ажиллах тухай ЦУОШГ-ын даргын баталсан журмыг дагаж мөрдөнө.

2.6 Хүрээлэнгийн нэрээр гадаадад суралцах, магистр, докторын зэрэг хамгаалах, мэргэших ажилтнуудыг сонгохдоо тогтвор суурьшилтай ажилласан байдал, гаргасан амжилт, бүтээлийг харгалзан тодорхойлох бөгөөд суралцсаны дараа тус хүрээлэнд 3-аас доошгүй жил ажиллана.

2.6.1 Сургалтанд хамрагдаж ирээд тус хүрээлэнд 3-аас доошгүй жил  ажиллаагүй тохиолдолд суралцах хугацаанд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан төлүүлнэ.

2.7  Хүрээлэнгийн захирал хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлж, хүрээлэнгийн үйл ажиллагаа, төсөв, хөрөнгийн зарцуулалт, албан хаагчидтай холбоотой гарч байгаа асуудлуудыг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрийг  захирлын тушаалаар баталгаажуулах бөгөөд гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулахдаа Монгол улсад үйлчилж байгаа хууль тогтоомж, шийдвэрийг мөрдлөг болгон ажиллана.

2.8 Хүрээлэнгийн нэгжүүдийн үйл ажиллагааны чиглэл, албан тушаалын тодорхойлолтыг холбогдох журмын дагуу гаргаж, хуульд нийцүүлэн албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, тэдгээрийг  мөрдөж ажиллана.

2.9 Хүрээлэнгийн захирлын тушаалын төслийг хүний нөөцийн мэргэжилтэн боловсруулж, уг тушаалын эрх зүйн үндэслэлийг хянаж, захиралд танилцуулна.

2.10 Хүрээлэнгийн нэрийн өмнөөс албан бичгийн төслийг холбогдох албан хаагч бэлтгэж, хүний нөөцийн мэргэжилтэн эцсийн байдлаар боловсруулан хянаж захирал баталгаажуулна.

2.11 Хүрээлэнд ирсэн албан бичгийг архив-бичиг хэргийн эрхлэгч, иргэд, албан хаагчдын санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүний нөөцийн мэргэжилтэн бүртгэн авч   хүрээлэнгийн захиралд танилцуулах бөгөөд захирлын өгсөн чиглэлийн дагуу албан бичгийг холбогдох нэгж, албан тушаалтанд хүлээлгэн өгч, шийдвэрлүүлэн, хариу өгнө.

2.12 Албан бичгийн шийдвэрлэх хугацааны хяналтыг архив-бичиг хэргийн эрхлэгч, санал, хүсэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хугацааны хяналтыг хүний нөөцийн мэргэжилтэн хуулийн дагуу 14 хоног тутамд гаргаж, мэдээлж байна. Албан бичгийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн албан хаагчид хариуцлага хүлээлгэнэ.

2.13 Тухайн онд хөтлөгдөх албан хэргийн нэрийн жагсаалтыг архив-бичиг хэргийн эрхлэгч боловсруулан гаргаж, баталгаажуулна.

2.14  Хүрээлэнгийн тэмдгийг захирал, санхүүгийн тэмдгийг ахлах нягтлан бодогч, бусад тэмдгийг архив-бичиг хэргийн эрхлэгч хариуцан хадгалж, хамгаална.

2.15 Хүрээлэнгийн албан хэргийн хэвлэмэл хуудсыг хэрэглэх, хадгалах, хамгаалах, бичиг баримтыг боловсруулах, албан хэрэг хөтлөх, хувилах, олшруулах, архивын нэгж болгох, тэдгээрийг албажуулах, ёсчлох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрхлэн явуулна.

Гурав. Албан тушаалд томилох, чөлөөлөх, түр чөлөөлөх, халах

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг баримтлан хүрээлэнгийн  эрхэм зорилго, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үүднээс  албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг бүрэн хангаж байгаа иргэнийг сонгон шалгаруулж, шаардлагатай тохиолдолд 3 сар хүртэл хугацаагаар тусгай хөтөлбөрийн дагуу сургаж дадлагажуулан амжилттай сайн суралцсан тохиолдолд шалгалтын дүн, холбогдох нэгжийн даргын  дүгнэлт, саналыг үндэслэн захирлын зөвлөлөөр хэлэлцүүлж  ажилд авах эсэхийг шийдвэрлэнэ.

3.2 Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, ажилд авах тушаал гараагүй  тохиолдолд ажил гүйцэтгүүлэхийг хориглоно. Хөдөлмөрийн гэрээний нэг хувийг албан хаагчид хадгалуулна.

3.3 Хүрээлэнгийн захиргаа анх ажилд орох иргэнээс дараахь баримт бичгийг бүрдүүлэн авна. Үүнд:

     - Төрийн албан хаагчийн анкет /маягт 1/ 

- Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр

- Иргэний  үнэмлэх, хуулбарын хамт

- Мэргэжлийн болон боловсролын үнэмлэх, диплом /нотариатаар   

    - Өргөдөл, хүсэлт

    - Гурван үеийн намтар

    - Шаардлагатай бол урд ажиллаж байсан албан байгууллагын тодорхойлолт

    - Цээж зураг 3 хувь

3.4 Сургаж, дадлагажуулах ажлыг тухайн мэргэжлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан, ажлын дадлага туршлагатай албан хаагч удирдаж явуулах ба дадлагын хөтөлбөрийг боловсруулж, нэгжийн даргаар батлуулан мөрдөж ажиллана.

3.5 Хүний нөөцийн мэргэжилтэн шинээр томилогдож буй албан хаагчид дараах баримт бичгийг танилцуулна.

  • Хүрээлэнгийн дүрэм, ерөнхий бүтэц, хөдөлмөрийн дотоод журам, бусад холбогдох дүрэм, журам,
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан ажил, үүрэг,
  • Ажлын байр, нөхцөл, үндсэн болон нэмэгдэл цалин, шимтгэл, шагнал урамшуулал,

3.5.1 Аюулгүй ажиллагааны дүрэм, галын аюулаас урьдчилан сэргийлэх, хөдөлмөр хамгааллын талаарх зааварчилгааг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, эсвэл нэгжийн дарга өгнө.

3.6 Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдсөн тохиолдолд уг албан хаагчтай тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлтийг хийж болно.

3.7 Хөдөлмөрийн тухай хууль, хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцална.

3.8 Албан хаагчийг албан тушаал бууруулах, түр чөлөөлөх, чөлөөлөх, халахдаа харъяалах хэлтсийн даргын болон хүний нөөцийн мэргэжилтний саналыг үндэслэн хууль тогтоомжийн дагуу Захирал тушаал гаргана.

3.9 Хөдөлмөрийн гэрээг хүрээлэнгийн захиргааны санаачилгаар цуцлах тохиолдолд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг ажилтанд бичгээр өгч, захирал тушаал гаргаж, ажлаас халсан шалтгаан, үндэслэлийг уг шийдвэрт заасны дагуу нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэл хийж,  баталгаажуулна.

3.10 Ажлаас чөлөөлөгдөх, халагдах буюу өөрчлөгдөж буй албан хаагч нь хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, файлын сан, баримт бичгийг ажил авах хүнд, хэрвээ ажил авах хүн томилогдоогүй тохиолдолд тэмдэглэл үйлдэж зөвхөн тухайн хэлтсийн даргад, тавилга, төхөөрөмж, техник хэрэгсэл зэрэг эд зүйлсийг няравт, ном сэтгүүлийг номын санд, ажлын үнэмлэх, түлхүүр, лацны тэмдэг зэрэг зүйлсийг хүний нөөцийн мэргэжилтэнд тус тус хүлээлгэн өгнө.

3.11 Захиргаа, санхүүгийн хэлтэс чөлөөлөгдөж байгаа болон халагдаж байгаа албан хаагчийн тойрох хуудсыг хүлээн авч, эцсийн тооцоо хийсний дараа түүнд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай тушаалын эх хувийг нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт хүлээлгэн өгч ээлжийн амралтын тооцоог хийж, хуульд заасан тохиолдолд ажлаас чөлөөлөгдсөн, халагдсаны тэтгэмжийг бодож олгоно.

3.12  Албан хаагч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тохиолдолд хүсэлтээ 1 сарын өмнө Хүрээлэнгийн захиргаанд бичгээр гаргах бөгөөд  хүсэлтийг хууль, тогтоомжид заасан хугацаанд шийдвэрлэнэ.

Дөрөв. Хүрээлэн, албан хаагчийн эрх, үүрэг

4.1 Хүрээлэн хууль тогтоомжид зааснаас гадна дараах үүрэгтэй.

            4.1.1 Хүрээлэнгийн эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг үндэслэн чиг үүрэг, зохион байгуулалтын нэгж, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг батлан, ажлын уялдааг хангах, ачааллыг тохируулах, давхардлыг арилгах зорилгоор оновчтой тогтоож мөрдүүлэх

            4.1.2 Албан хаагчийг ажлын байрны  тодорхойлолтод заасан тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах

            4.1.3 Хүрээлэнгийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, түүний найдвартай ажиллагаа, үйлчилгээг хангах

            4.1.4 Сахилга дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэргийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтад хяналт тавих

            4.1.5 Ээлжийн албан хаагчдад шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг
ЦУОШГ-ын Даргын 2020 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн А/19 дүгээр тушаалын дагуу тооцож олгох

            4.1.6 Албан хаагчийн амьдралын нөхцлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд байнга анхаарч, тэдний гаргасан хүсэлтийг хүлээн авч, сэтгэл санааны болон материаллаг туслалцаа үзүүлэх

    4.1.7 Албан хаагчийн хүсэлтийг үндэслэн холбогдох журмын дагуу мэргэжлийн

болон эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэв олгоход шаардлагатай материалыг бүрдүүлж, холбогдох байгууллага, комисст хүргүүлэх

          4.1.8 Ажил үүргээ  өндөр түвшинд гүйцэтгэн буй идэвх санаачлага, ур чадвартай албан хаагчийг тусгайлан урамшуулах, албан тушаал дэвшүүлэх, бусдаас илүү нэмэгдэл хөлс, хөнгөлөлт, урамшуулал олгох зарчмыг баримталж, хувь хүний хөгжлийг дэмжиж ажиллана.

4.2 Хүрээлэн хууль тогтоомжид зааснаас гадна дараах эрхтэй:

        4.2.1 Албан хаагчийн хөдөлмөрийн бүтээмж, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцлийг хангах, өрөө тасалгааны  аятай тухтай байдлыг хангах

        4.2.2 Албан хаагчийн хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, тэдний мэдлэг, мэргэшил, ур  чадварыг дээшлүүлэх, давтан сургах

         4.2.3 Хүрээлэнгийн захиргааны зөвшөөрснөөс бусад тохиолдолд өөр ажил эрхлэх, хүрээлэнгийн нэрийг ашиглах оролцохыг хориглох,

         4.2.4 Нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай иргэнийг нас, хүйс харгалзахгүй ажлын шаардлагаар гэрээгээр ажиллуулж болно. Гэрээгээр ажиллах хугацаа, ажлын хөлсийг харилцан тохиролцоно.

         4.2.5 Хүрээлэнд хэрэгжүүлж буй гадаад, дотоодын  төсөл хөтөлбөр, гэрээт ажлын зохицуулагч болон гүйцэтгэгчид олгох нэмэгдэл  хөлсийг ажил үүргийн оролцоог үндэслэн тогтоож олгох

         4.2.6 Хүрээлэнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, гэрээт ажлын төсвөөс байгууллагын менежментийн зардалд 10-20% хувийг суутган байгууллагын үйл ажиллагаанд зарцуулах

         4.2.7 Хууль тогтоомж, хүрээлэнгийн үйл ажиллагаатай холбогдуулан тогтоосон дэг журам зөрчих, ажлын шугамаар олж авсан мэдээ, мэдээллийг бусдад задруулах, мэдээлэх, дамжуулах, худалдах, ажлын байр, өрөө тасалгаанд архидан согтуурах, архидан согтуурахыг зохион байгуулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирэх, гадны хүнийг зөвшөөрөлгүйгээр ажлын өрөөнд оруулах, ажиллуулах, хүрээлэнгийн эд хөрөнгө, машин техник, тоног төхөөрөмжийг хувийн болон ажил үүргээс бусад ажилд хэрэглэх, хэрэглүүлэхийг хатуу хориглож, зөрчил гаргасан албан хаагчид холбогдох арга хэмжээг авах,

         4.2.8 Албан хаагчийн ажлыг хагас жил, бүтэн жилээр дүгнэх, ажлын үр дүнтэй нь холбогдуулан шагнал, урамшил олгох, цалин хөлсийг нэмэгдүүлэх, нэмэгдэл хөнгөлөлт, нөхөн олговор олгох арга хэмжээг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох журмыг баримтлан  төсвийн хүрээнд шийдвэрлэх

         4.2.9 Нийтээр тэмдэглэх баяр ёслол болон албан хаагчдын чөлөөт цаг, амралтыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах

  4.3 Хүрээлэнгийн албан хаагч хууль тогтоомжид зааснаас гадна дараах эрхтэй.

4.3.1 Хүрээлэн болон нэгжийн хамт олны хурал, бусад хэлбэрээр дамжуулан хүрээлэнгийн   удирдах үйл ажиллагаанд оролцох,

        4.3.2 Хүрээлэнгийн үйл ажиллагааг шуурхай, боловсронгуй, ил тод, нээлттэй, зарчимч шударга явуулах зорилгоор хууль тогтоомжийн хүрээнд нотлох баримтанд тулгуурлан албан тушаалтны талаар ажил хэрэгч санал, шүүмжлэл гаргах, гадаад, дотоод хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөр, туршилт судалгаанд оролцох, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сахилга, дэг журам, ёс зүй, ажлын хариуцлагыг сайжруулах талаар санал, хүсэлтээ чөлөөтэй гаргах,

       4.3.3 Өөрийн ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, цалин хөлс, нэмэгдэл, шагнал урамшил, тусламж, тэтгэмж, ур чадвар, мэргэжлийн зэрэг, аттестатчлал, эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэв, нийгмийн асуудал зэрэгтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд санал бодлоо амаар болон бичгээр илэрхийлэх, шаардлагатай тохиолдолд өөрийн биеэр асуудлыг шийдвэрлэх ажиллагаанд оролцох,

          4.3.4 Хүрээлэнгийн үндсэн үйл ажиллагаа, чиг үүргийн хүрээнд холбогдох нэгж болон удирдлагад танилцуулж зөвшөөрөл авснаар гадаад, дотоодод магистрантур, докторантурт сурах, ажиллах, эрдэм шинжилгээний ажил удирдах, бакалавр, магистр, докторын ажил удирдах, их, дээд сургуульд цагаар багшлах, оюутны дадлагын ажлыг удирдах, гадаад, дотоодын эрдэм шинжилгээний бага хурал, семинар, уулзалт, зөвлөгөөнд оролцох,

          4.3.5 Хууль тогтоомжид заасан шаардлагыг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтээ Хүрээлэнгийн захиргаанд гаргах

4.4 Хүрээлэнгийн албан хаагч хууль тогтоомжид зааснаас гадна дараах үүрэгтэй.

         4.4.1 Хүрээлэнгийн дүрэм болон хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, төлөвлөгөөт ажлыг тогтоосон хугацаанд бүрэн биелүүлэх, хуулиар тогтоосон нууцад хамаарах болон байгууллагын нууцыг хадгалах,

         4.4.2 Төрийн албан хаагчийн болон эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйг чандлан мөрдөж, үнэнч, шударга хөдөлмөрлөж, хүрээлэнгийн захиргаанаас хууль тогтоомжид нийцүүлэн өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлж, ажлын цагийг зөвхөн албан үүргээ гүйцэтгэхэд зориулах,

         4.4.3 Ажил мэргэжлийн шаардлага, аргазүй, технологийн горимыг хатуу сахиж, мэдээлэл, үйлчилгээний ажлын чанарыг дээшлүүлэн, технологийн зөрчилгүй ажиллах,

         4.4.4. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд мөрдөж, үйлдвэрлэлийн осол, галын аюулаас урьдчилан сэргийлж, машин, тоног төхөөрөмж, систем, программ хангамжийн хэвийн, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах,

       4.4.5   Хүрээлэнгийн эд хөрөнгийг хайрлан хамгаалж, ажлын байр, хариуцсан машин, тоног төхөөрөмж, эд хогшил, багаж хэрэгслийг эмх цэгцтэй, цэвэр, хэвийн ажиллагаатай байлгаж, материал, бичиг баримт, мэдээ, мэдээллийн хамгаалалт, хадгалалт, аюулгүй байдлыг бүрэн хангах,

         4.4.6 Хүрээлэнгийн захиргаанаас ажлын хамт олныг хамруулан зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцох,

  1. 4.4Өөрийн мэдлэг, мэргэжил, ажлын дадлага, ур чадвараа байнга дээшлүүлэх,/ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглах, цаг баримтлах/
    1. 4.4.7 Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй тохиолдолд ажил /эхлэхийн өмнө нэгжийн дарга болон хүний нөөцийн мэргэжилтэнд заавал мэдэгдэж байх /энэ тохиолдолд ээлжийн албан хаагч 3-аас доошгүй цагийн өмнө нэгжийн дарга болон ээлжийн ахлагчид мэдэгдэж, ээлж зохицуулах боломжоор хангуулах/
    1. 4.4.8 Байгууллага, албан хаагчдын нэр төрийг эрхэмлэн дээдлэх, бие биедээ /хүндэтгэлтэй хандах/
    1. 4.4.9 Ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа

хэрэглэх, бусадтай чанга дуугаар ярилцах, маргалдах, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байх

Тав. Хүрээлэнгийн ажлыг төлөвлөх, тайлагнах, үнэлэх, мэдээлэх

5.1 Хүрээлэнгийн Захирал хэлтсийн дарга нартай, хэлтсийн дарга нар албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулж, түүний биелэлтийг зохион байгуулна. Хэлтсийн даргын байгуулсан үр дүнгийн гэрээний хавсралт нь тухайн нэгжийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө байна.

5.2 Хүрээлэнгийн үйл ажиллагааны  хагас жил, жилийн тайланг нэгтгэн гаргаж, удирдлагад тайлагнаж, цахим сүлжээгээр танилцуулж байна.

5.3 Хүрээлэнгийн үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээ, дүгнэлтийг хэлтсийн дарга хянаж Захиралд танилцуулан түүний зөвшөөрснөөр холбогдох байгууллагад хүргүүлэх буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээнэ.

  Зургаа. Хүрээлэн бусад байгууллагуудтай харилцах

 6.1 Хүрээлэн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлаар гадаад улс болон олон улсын байгууллагатай харилцана. Өөрийн бүрэн эрхэд хамаарах асууудлаар гадаад улсын ижил төрлийн байгууллага, олон улсын байгууллагатай хамтарч ажиллана.

 6.2 Хүрээлэн төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагатай хуульд заасан журмаар харилцана.

Долоо. Дотоод ажлын хяналт, дэг журам

7.1 Албан хаагч ажлын байрны дүрэм журмыг даган биелүүлж,  албаны төлөв, даруу, цэвэрч байдлаар хувцаслана.

 7.2 Нийтээр дагаж мөрдөх тушаалыг хүний нөөцийн мэргэжилтэн хэлтсийн дарга нарт, шаардлагатай бол нийт албан   хаагчдад танилцуулж, хэрэгжилтийн байдалд хяналт тавьж ажиллана.

 7.3 Хүрээлэнгийн  албан хаагчийн гадаад албан томилолтын асуудлыг тухайн хэлтсийн даргатай зөвшилцөн шийдвэрлэж, удирдлага батална.

7.4 Удирдамжид заасан ажлын биелэлтийг албан томилолтоос ирсний дараа 5 хоногт багтаан тухайн хэлтэстээ танилцуулан ажлаа дүгнүүлж,  албан томилолтын хуудсаа хаалгаж, зардлын тооцоог дуусгана. Албан томилолтоор ажилласан тухай илтгэх хуудас, түүний мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөний нэг хувийг Захиргаа санхүүгийн хэлтэст хүргүүлнэ.

7.5 Гадаадад 3 сараас дээш хугацаагаар сургалтад хамрагдсан, ажилласан  ажилтан сургалтын хугацаанд гүйцэтгэсэн ажил болон тухайн орны ажлын туршлага, өөрийн ажилд нэвтрүүлэх дэвшилтэт саналын талаар хүрээлэнгийн нийт албан хаагчдад мэдээлэл хийж байна.

7.6 Ажлын байранд дараах зүйлийг хориглоно.

       7.6.1 Захиргааны зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас хүрээлэнгийн эд хөрөнгийг гаргах

       7.6.2 Зэвсэг /буу/ хутга мэс, тэсэрч дэлбэрэх, шатамхай материал, согтууруулах ундаа, ажлын бус цагаар том хэмжээний хайрцаг, цүнх, чемодан, бусад бараа, материал оруулах

       7.6.3 Ажлын байранд чанга ярих, дуу чимээ гаргах, чанга дуугаар маргалдах

         7.6.4 Согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг нэвтрүүлэх

        7.6.5 Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах

         7.6.6  Улс төрийн үзэл бодлоо бусдад тулгах, суртал ухуулга хийх, үзэл бодлоор ялгаварлах, худал цуу яриа тараах

         7.6.7 Худалдаа, арилжаа хийх, сүлжээний бизнес сурталчилах

Найм. Ажил амралтын цагийн горим:

  8.1 Ажил эхлэх, завсарлах, дуусах цагийг ердийн цагийн хуваариар ажилладаг албан хаагчдын тухайд Засгийн газраас тогтоосон хугацаагаар, ээлжийн болон цагийн өөр горимд ажиллах албан хаагчийн цагийг тухай бүр тогтоож мөрдүүлнэ.

  8.2 Техник технологи, мэдээлэл үйлчилгээний ажлын хэвийн ажиллагааг хангахын тулд хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд ажлын цагийг зохицуулах асуудлыг захирлын зөвлөлийн хурлаар шийдвэрлэж болно.

  8.3 Ээлжийн ажлын хуваарийг оновчтой боловсруулж, албан хаагчдыг жигд хуваарилан, шуурхай ба тасралтгүй хэвийн ажиллагааг хангана.

  8.4 Дараагийн ээлжийн албан хаагчдыг ирэхээс өмнө ээлж хүлээлцэхгүйгээр ажлаа орхиж явахыг хатуу хориглоно.

  8.5 Албан хаагч нь ажилд ирэх, ажил дуусгах хугацааг цаг бүртгэлийн төхөөрөмжид заавал бүртгүүлэх бөгөөд төхөөрөмж ажиллаагүй үед хүний нөөцийн мэргэжилтэнд бүртгүүлнэ.

  8.6 Ажлын цагаар гадуур ажил гүйцэтгэх тохиолдолд өөрийн биеэр харьяалах нэгжийн даргад буюу хүний нөөцийн мэргэжилтэнд мэдэгдэж бүртгүүлнэ.

  8.7 Ажилд ирэх, дуусахын аль нэг цагийг бүртгүүлээгүй тохиолдолд 1 цагаар, огт бүртгүүлээгүй өдрийг 8 цагаар, ажлаас хоцорсон, ажлын цаг дуусахаас өмнө явсан хугацааг нэгтгэн цагт шилжүүлэн тус тус ажил тасалснаар тооцож цалингаас суутгана.

  8.8 Албан хаагчийн ажлын цагийн ашиглалтад хэлтсийн дарга нар, хүний нөөцийн мэргэжилтэн хяналт тавьж ажиллана. Хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэн  ажлын 1 өдрийн чөлөөг хэлтсийн дарга, 2-5 өдрийн чөлөөг Захирал, 6-22 хүртэлх ажлын өдрийн чөлөөг Захирлын тушаалаар олгоно.

  8.9 Албан хаагчийн цаг ашиглалтын тайланг хүний нөөцийн мэргэжилтэн гаргаж, захирлын зөвлөлд танилцуулан, холбогдох арга хэмжээ авч, нийт албан хаагчдад мэдээлнэ.

  8.10 Албан хаагчийг ажлын цагаар хамааралгүй асуудлаар дуудаж ажлаас хөндийрүүлэх, ажлын цагаар  шаардлагагүй хурал, зөвлөгөөн хийхийг хориглоно.

  8.11 Албан хаагч ажлын цагаар бусдын өрөөгөөр хэсэх, дэмий сэлгүүцэх, компьютер болон бусад төрлийн тоглоом тоглох, бусдын анхаарлыг сарниулах, ажилд саад хийх, ажлын цагийг үр ашиггүй өнгөрүүлэх, ажлын байранд гадны хүнийг зөвшөөрөлгүй оруулах, байлгахыг хориглоно.

  8.12 Албан хаагчид хүндэтгэх үзэх шалтгааныг нь харгалзан дор дурдсан тохиолдолд цалинтай чөлөө олгоно. Үүнд:

            8.12.1 Албан хаагч болон түүний төрсөн хүүхэд  хурим хийх үед ажлын 5 өдөр

    1. 8.12.1 Албан хаагч хүнд өвчин тусах, нэг ам бүлийн  хүнээ асрах, эмчлүүлэхэд /эцэг эх, төрсөн ах, эгч ,дүү/  ажлын 22  өдөр хүртэл
    2. 8.12.2 Албан хаагчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү нас барсан тохиолдолд ажлын 14 өдөр хүртэл
    3. 8.12.3 Гэр бүлийн гишүүн нэмэх /хүүхэдтэй болох/ ажлын 10 өдөр,

  8.13 Албан хаагч өөрөө хүсвэл магистрын зэрэг хамгаалахад ажлын 10, докторын зэрэг хамгаалахад ажлын 20 өдрийн  цалинтай чөлөө олгоно.

  8.14 Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан дагуу хүүхэд асрах чөлөөг захирлын тушаалаар олгоно.

  8.15 Албан хаагчдын ажилласан жилийг үндэслэн нэмэгдэл амралтын хугацааг жил бүр шинэчилж, тухайн албан хаагчийн саналыг харгалзан ээлжийн амралт эдлэх хуваарийг гаргаж, захирлын тушаалаар баталгаажуулж мөрдөнө.

  8.16 Албан хаагчийн ээлжийн амралтыг хуваарьт хугацаанд нь /ажлын онцгой шаардлагаас бусад тохиолдолд/ биеэр эдлүүлнэ. Амраагүй хоногийг дараа онд шилжүүлэн амраахгүй. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно.

  8.17  Захиргаа санхүүгийн хэлтэс хүрээлэнгийн албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг хэлтсүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн хянаж, Захирлын тушаалаар батлуулж мөрдүүлнэ. Ээлжийн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу тогтооно. Ээлжийн амралтын хоорондох хугацаа 6 сараас доошгүй байна.

  8.18  Шинээр ажилд орсон албан хаагч 11 сар ажилласны дараа ээлжийн амралтаа бүрэн эдлэх эрхтэй болно.

  8.19  Албан хаагчдын ажилласан нийт хугацааг тодорхойлсны үндсэн дээр албан хаагч бүрийн нэмэгдэл амралтын хугацааг жил бүр шинэчлэн тогтоож байна. Ээлжийн амралт олгох мэдэгдлийг Захиргаа санхүүгийн хэлтэс ахлах нягтлан бодогчид хүргүүлж, ээлжийн амралтын мөнгөн олговрыг тооцож олгоно. Ажлын шаардлагаар болон бусад шалтгаанаар албан хаагчийн ээлжийн амралтын хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг тухайн хэлтсийн даргатай тохиролцож өөрчилж болно. Албан хаагчийг ажлаас халах тохиолдолд түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийж байна.

  8.20 Ээлжийн амралтаа авах албан хаагч хэлтсийн даргатайгаа зөвшилцөн албан үүргээ орлон гүйцэтгэгчдээ хүлээлгэн өгнө.

Ес. Албан хаагчийн цалин хөлс, шагнал, урамшуулал

  9.1 Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Засгийн газрын тогтоол, шийдвэрийг үндэслэн албан хаагчдын цалин хөлсийг Захирлын тушаалаар тогтоож олгоно.

  9.2 Цалин хөлсийг энэ журмын 8.5-д заасан цахим бүртгэлийн мэдээг үндэслэн албан хаагчийн ажлын цагийг санхүүгийн асуудал хариуцсан нэгж тооцож сар бүрийн 10,25 -ны өдрийн дотор, цалин олгох өдөр амралтын өдөр таарвал өмнөх өдөр нь олгоно. Энэ журмын 8.7-д заасны дагуу тасалсан цагийг хасч тооцон цалин хөлсийг олгоно.

  9.3 Албан хаагчийг нийтээр амрах баярын өдөр, илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр захиргааны санаачилгаар ажиллуулсан тохиолдолд дараа өдөр нь нөхөн амраах асуудлыг холбогдох хэлтсийн дарга зохицуулна. Нөхөн амраах боломжгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 52.1, 53.1-т заасны дагуу Захирлын тушаалаар дундаж үндсэн цалинг нь нэмэгдүүлж олгоно.

  9.4 Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлж, ажлын өндөр амжилт гаргасан, төрийн албан хаагчийн болон эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж байгаа албан хаагчийг нэмэгдэл хөлс олгох, дараах хэлбэрээр урамшуулж, шагнана. Үүнд:

 9.4.1 Тодорхой ажлын үр дүнгээр мөнгөн шагнал олгох

 9.4.2 Нэрэмжит шагналаар шагнах,

 9.4.3 Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, өгүүллийг шалгаруулж, шагнах

 9.4.4 Хүрээлэнгийн хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж, мөнхжүүлэх,

 9.4.5 Хүрээлэнгийн өргөмжлөл, баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнах,

 9.4.6 Хүрээлэнгийн хүндэт самбарт зургийг нь тавьж, алдаршуулах,

 9.4.7 Төр, засгийн болон бусад байгууллагын шагналд нэр дэвшүүлэх,

 9.4.8 Бусад

9.5 Хүрээлэнгийн шагналыг олгох хугацаа болон шагналыг дагалдах мөнгөний хэмжээг дараах байдлаар тогтоож, мөрдөнө. Үүнд:

9.5.1 Гавьяат цаг уурч Б.Жамбаажамц, ус, цаг уурын ахмад ажилтан Ш.Жадамба, Б.Мягмаржав нарын нэрэмжит шагналыг тэгш ойн жилүүдэд олгох ба дагалдах мөнгөн урамшуулал 200000 (хоёр зуун мянга) төгрөг,

9.5.2 Хүрээлэнгийн Хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах, дагалдах мөнгөн урамшуулал 300000 (гурван зуун мянга) төгрөг,

9.5.3 Хүрээлэнгийн Өргөмжлөл, дагалдах мөнгөн урамшуулал 100000 (нэг зуун мянга) төгрөг,

9.5.4 Хүрээлэнгийн Хүндэт самбарт зургийг нь тавьж алдаршуулахад 1 удаа тухайн албан хаагчийн сарын үндсэн цалингийн 40 хүртэл хувь,

9.5.5 Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, өгүүллийг Дэлхийн болон Монголын ус ба цаг уурын өдрөөр шалгаруулж, шилдэг бүтээлийн  зохиогчид нэг сарын үндсэн цалин, шилдэг өгүүллийн зохиогчид сарын үндсэн цалингийн 40 хүртэл хувь,

9.5.6 Хүрээлэнгийн баярын бичиг, дагалдах мөнгөн урамшуулал 30000 (гучин мянга) төгрөг

9.6 Албан хаагчийн үр дүнгийн гэрээг хагас жил, жилийн эцсээр дүгнэж өгсөн үнэлгээгээр “бүрэн хангалттай” үнэлгээ авсан ажилтанд сарын үндсэн цалингийн 80 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний, “хангалттай” үнэлгээ авсан ажилтанд  сарын үндсэн цалингийн 50 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг тухайн онд батлагдсан цалингийн сандаа багтаан олгож болно.

9.7 Албан хаагчдын тухайн жилийн ажлын үзүүлэлтийг үндэслэн бусдыгаа ажил, амжилтаараа манлайлан, шинийг санаачилж бусдаас илүү үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан 3 хүртэлх ажилтныг нэг сарын үндсэн цалингаар шагнаж, урамшуулж болно.

9.8 Хүрээлэнгийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн тухайн жилийн ажлын үзүүлэлтийг харгалзан бусдаасаа онцгой бүтээлтэй ажилласан 2 хүртэлх нэгж, түүний хамт олныг мөнгөн шагналаар урамшуулж болно.

 9.9 Энэ журмын 9.7, 9.8-д заасан хэлтсийн дарга, албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшууллыг Захирлын тушаалаар олгоно.

 9.10 Хэлтсийн даргын жилийн ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллын хувь хэмжээг Захирал тогтооно.

 9.11 Онцгой төвөгтэй үүрэг, даалгавар, ажлыг гүйцэтгэсэн албан хаагчид нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгож болно.

Арав. Албан хаагчид олгох нөхөх олговор, тусламж тэтгэмж

10.1  Хүрээлэнгийн албан хаагч, тэдний гэр бүлд  гачигдал зовлон тохиолдсон, ахуй амьдралын хүнд байдалд орсон үед дараах дэмжлэг, туслалцааг олгоно.

10.1.1 Хүрээлэнгийн албан хаагч нас барсан тохиолдолд тухайн албан хаагчийн 3 сар хүртэлх хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж,

10.1.2 Төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд нь нас барсан тохиолдол

10.2 Гачигдал тохиолдсон /гал түймэр, болон байгалийн гамшгийн улмаас гэр орон нь сүй

УЦУОСМХ

qr code

Хаяг

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Жуулчны гудамж-5, Бага тойруу-3,,
Улаанбаатар 15160, Монгол улс
Утас: 976-11-326614
Факс: 976-11-329968