Цаг үеийн мэдээ

  1. Эхлэл
  2. Цаг үеийн мэдээ

Монгол Улс КОП17-оос бодит өв, үр дүнг бий болгох зорилготой “Тал хээрийн төлөвлөгөө”-г олон улсад танилцуулж байна.

  • 2026-07-01

🌎Монгол Улс КОП17-оос бодит өв, үр дүнг бий болгох зорилготой “Тал хээрийн төлөвлөгөө”-г олон улсад танилцуулж байна.

Тус төлөвлөгөө нь:

🌴Бэлчээрийн тэргүүлэх санаачилга

💦Ус газрын нэгдсэн менежментийн санаачилга

🛺Байгальд суурилсан ногоон шийдэл бүхий дэд бүтцийн санаачилга гэсэн гурван үндсэн санаачлагаас бүрдэнэ.

№1. Бэлчээрийн тэргүүлэх санаачилга

Монгол Улс болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар хамтран хэрэгжүүлэх энэхүү санаачилга нь бэлчээрийг хамгаалах, тогтвортой удирдах, нөхөн сэргээх чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, газрын доройтлыг саармагжуулах зорилтыг дэмжинэ.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

#cop17mongolia #коп17

#UNCCD

Мэдээллийн эх сурвалж:https://www.facebook.com/share/18vUYpztXo/