Цаг үеийн мэдээ
- Эхлэл
- Цаг үеийн мэдээ
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЗУДЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
- 2026-02-03
✅2026 оны 2 дугаар сарын зудын урьдчилсан төлөвийг хиймэл дагуул, газрын ажиглалтын мэдээ болох ган-зуншлагын байдал, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан, 2 дугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулав.
✅2 дугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд, 17%-д бага зэрэг хүндрэлтэй, 11%-д хүндрэлгүй байхаар байна. Тухайлбал мал өвөлжилтийн байдал Сэлэнгэ, Төв, Булган, Баян-Өлгий, Увс, Дархан-Уулын ихэнх, Ховд, Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Дундговийн зарим нутгаар их хүндрэх төлөвтэй байна.

