ENMNContact
  • 976-11-326614

      Цаг үеийн мэдээ

      1. Эхлэл
      2. Цаг үеийн мэдээ

      ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ

      • 2026-05-04

      ✅Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 4 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд маш муу (цухуйгаагүй), 40 гаруй хувьд буюу Дундговь, Сүхбаатарын нийт, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэрийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Хэнтийн зарим, Төв, Дорноговийн цөөн сумдын нутгаар муу, Дорнодын нийт, Дархан-Уулын ихэнх, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтийн зарим, Ховд, Өмнөговь, Булган, Төвийн цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.

      ✅Өнгөрсөн арав хоногт агаарын температур зүүн аймгуудын зарим нутгаар дунджаас -1.2...-1.1 градус хүйтэн, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар дунджаас 1.1...3.6 градус дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджийн орчим болон дунджаас бага, баруун аймгуудын зарим нутгаар дунджаас ахиу орсон байна.

      Онцлох мэдээ