Хэлтэс

  1. Эхлэл
  2. Хэлтэс нэгж

Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтэс

Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтэс чиг үүрэг

Үйл ажиллагааны чиглэл:

1. Цаг уур, нарны цацраг, азрологийн өртөө, харуулуудын ажиглалт, хэмжилтийн мэдээнд бүтэц болон онолын шалгалт хийж, хэмжилтийн технологи, онол арга зүйн нэгдмэл удирдлагаар хангах, заавар, зөвлөмж, журам, гарын авлага боловсруулах.

2. Өртөө, харуулуудын уур амьсгалын мэдээнд боловсруулалт хийж горимын мэдээний дэд санг баяжуулах, автоматжуулалтын системийг боловсронгуй болгох.

3. Ажиглалтын цувааны нэгэн төрөл байдлыг хангаж уур амьсгалын өнгөрсөн болоод ирээдүйн мэдээ, мэдээллээр хэрэглэгчдийг шуурхай хангаж үйлчлэх, уур амьсгалын элементүүдэд мониторинг хийх.

4. Уур амьсгалын өөрчлөлт, уур амьсгалын нөөцийн үнэлгээ, бичил уур амьсгал, уур амьсгалын экстремаль үзэгдэл, уур амьсгалын дэлхийн болон бүс нутгийн загварчлал, уур амьсгалын систем, агаар мандлын дээд давхаргын болон нарны цацрагаар судалгаа хийх.

5. Хүний нөөцийг сургаж, дадлагажуулах.

Холбоо барих утас: 318751