Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Ой, хээрийн түймрийн тойм

2025-03-12

Ой, хээрийн түймрийн тойм

2025.03.12

2025 оны 3 дугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Монгол орны зарим нутаг ой, хээрийн түймэрт өртсөн билээ. 3 дугаар сарын 9-ний өдрөөс Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад зэрэг сумын нутгийн зарим хэсэг хээрийн түймэрт өртсөн бөгөөд 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар эдгээр сумын нутагт илэрсэн хээрийн түймэр бүрэн унтарсан байна.

3 дугаар сарын 12-ны өдрийн 13:00 цагийн хиймэл дагуулын мэдээгээр ой, хээрийн түймрийн тохиолдол илрээгүй байна.

2025.03.09-ний өдөр

Хиймэл дагуулын мэдээгээр Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Хөлөнбуйр, Архангай аймгийн Хайрхан суманд ой, хээрийн түймрийн 8 удаагийн тохиолдол гарав.

 

2025.03.10-ны өдөр

Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад, Дундговь аймгийн Баянжаргалан суманд хээрийн түймрийн 6 удаагийн тохиолдол илэрсэн байна.

 

2025.03.11-ний өдөр

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад, Төв аймгийн Баян суманд хээрийн түймэр тохиолдсон байна.

 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Зайнаас тандан судлалын хэлтэс

Мэдээлэл
  • ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН ӨДӨР БА ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГЫН 75 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ГАРГАСАН ИЛГЭЭЛТ 2025-03-13

  • Ой, хээрийн түймрийн тойм 2025-03-12

  • ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 2025-02-24

  • "PostCOP АХЛАХ АЛБАН ХААГЧДЫН ТҮВШНИЙ БЭЛТГЭЛ ХУРАЛ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025-01-31

  • Уур амьсгалын өөрчлөлтийн урьдчилсан мэдээг боловсруулах Суперкомпьютер худалдан авах гэрээ байгууллаа 2024-12-30

  • “БИДНИЙ ГАЗАР НУТАГ, БИДНИЙ ИРЭЭДҮЙ” УРИАН ДООР ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 16-Р ХУРАЛ (UNCCD COP16) ЭХЭЛЛЭЭ 2024-12-03

  • БАЙГАЛЬ ОРЧНЫ ОЛОН ТАЛТ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРҮҮДЭД ПАВИЛЬОНТОЙ ОРОЛЦОЖ УЛСАА СУРТАЛЧИЛЖ БАЙНА 2024-12-03

  • БОУАӨЯ-ний сайд С.Одонтуяа Уур амьсгалын өөрчлөлт ба ногоон шилжилт сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ 2024-11-29

  • ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 16 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ, ЦӨЛЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫН АСУУДЛААРХ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛНЭ 2024-11-29

  • COP29 Azerbaijan: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна 2024-11-28

  • 2024 оны 03 сарын 22-ны өдрийн Хөтөлбөр 2024-03-21