Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн (цаашид “хүрээлэн” гэх)-ийн хөдөлмөрийн дотоод журам нь байгууллагын эрхэм зорилго, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүсэх хөдөлмөрийн харилцааг Монгол улсын Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд зохицуулах, хүрээлэнгийн захиргаа болон албан хаагчдын эрх, үүрэг, сахилга хариуцлага, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2 Хөдөлмөрийн сахилга хариуцлага, дэг журмыг бэхжүүлэх, албан хаагчдын хөдөлмөрийг оновчтой, зохион байгуулах, ажлын цагийг бүрэн дүүрэн, үр бүтээлтэй ашиглах, ажил үйлчилгээний чанар, ач холбогдол, үр өгөөжийг дээшлүүлэх, ёс зүйн хэм хэмжээг сахиулах, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд энэхүү хөдөлмөрийн дотоод журмын зорилго оршино.
1.3 Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, хөдөлмөрийн гэрээг үндэслэн энэхүү дотоод журмын хүрээнд шийдвэрлэнэ.
1.4 Хөдөлмөрийн дотоод журмын өөрчлөлтийг нийт албан хаагчдад танилцуулж, санал авч, нэгтгэсний дараа хүрээлэнгийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж батална.
1.5 Энэхүү журмыг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцогч талууд нэгэн адил дагаж мөрдөн хяналт тавина.
1.6 Дагалдан болон туршилтаар ажиллах, ажлын бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах албан хаагчид Хөдөлмөрийн хууль болон холбогдох хууль дүрэм журам нэгэн адил үйлчилнэ.