Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Үйл ажиллагааны чиглэл:

1. Богино болон дунд, урт /10 хоног болон түүнээс дээш/ хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тоон загварчлалд үндэслэн гаргаж, хэрэглэгчдийг тоон мэдээ, мэдээллээр шуурхай хангах.

2. Цаг агаарын мэдээний боловсруулалт, урьдчилсан мэдээ боловсруулалтанд шаардлагатай ажиглалтын мэдээний сан бүрдүүлэх, баяжуулах, хадгалах, урьдчилан мэдээлэх үйл ажиллагааг автоматжуулах, техник технологийг шинэчлэх, хөгжүүлэх.

3. Агаар мандлын бичил, бэсрэг хэмжээст динамик загварыг хөгжүүлэх, тэдгээрийн үр дүнд тайлал хийх статистик загвар боловсруулах.

4. Агаар мандлын ерөнхий орчил урсгал, түүний нөлөөн доорх уур амьсгалын том хэмжээст хувьсагч болон Монгол орны бүс нутгийн уур амьсгалын  хоорондох уялдаа холбоог судлах.

5. Цаг агаарын гамшигт үзэгдэл, тэдгээрийн тухайлсан тоон судалгаа хийх, түүний орчил урсгалын онцлогийг судлах, анализ хийх, агаарын бохирдол, орчны тоон загварчлалыг хөгжүүлэх.

6. Цаг уурын хиймэл дагуул, радар, лидарын мэдээний боловруулалт, ассимляцийн системийг хөгжүүлэх.

7. Олон улсын болон салбар хоорондын хамтарсан судалгааны ажилд оролцох.

8. Хүний нөөцийг сургаж, дадлагажуулах.