Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

"Орчин үеийн сансар судлал - Монгол улс" эрдэм шинжилгээний бага хурал 2012-03-22нд "Тусгаар тогтнолын" ордонд болов.

2013-12-23

1981 оны 3-р сарын 22-нд Монгол хүн сансарт ниссэн түүхэн өдрийг эргэн дурсаж 2012-03-22нд “Орчин үеийн сансар судлал-Монгол Улс” эрдэм шинжилгээний бага хурал болов. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож хэлсэн үгэндээ “Манай улс дэлхийн олон орноос сансарт хүнээ нисгэсэн 10 дахь улс орон болж чадсан нь манай орны сансар судлалын салбарт чухал ач холбогдолтой үйл явдал болсон төдийгүй хамтарсан нислэг нь ОХУ, Монгол Улсын сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааны салшгүй нэг хэсэг юм ” гэлээ. Энэ хуралд манай төвийн инженерүүд идэвхтэй оролцож, доктор М.Эрдэнэтуяа "Сансрын зайнаас тандан судлалыг цаг уурт хэрэглэх нь " сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.