Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

JAXA-ны ALOS-2 хиймэл дагуулын SAR мэдээг хэрэглэх нь сэдэвт 3 өдрийн сургалт

2015-03-20

The Japan Aerospace Exploration Agency (JAXA) буюу Японы агаар сансар судлалгааны агентлагаас Байгаль орчны мэдээллийн төвтэй хамтран зохион байгуулж буй “JAXA-ны ALOS-2 хиймэл дагуулын SAR мэдээг хэрэглэх нь” сэдэвт сургалт нь 2015 оны 2 дугаар сарын 10-12 өдрүүдэд Байгаль орчны мэдээллийн төвд боллоо.

Уг сургалтанд МУИС, ШУТИС, ХААИС –даас багш, доктор, магистр зэргийн оюутнууд болон хувийн хэвшлийн компаниудаас оролцсон нийтдээ 12 байгууллагын 27хүн оролцлоо.

JAXA–ын олон улсын хамтын ажиллагаан газрын хиймэл дагуулын хэрэглээ болоод дэмжих төвийн мэргэжилтэн Hiroshi Mitsui, PASCO байгууллагын Shiori Kimura, Yuki Ojiro мэргэжилтнүүд хичээлийг онол болон дадлага ажлын хамт хавсарсан байдлаар зааж явуулсан.Мөн сургалтын сүүлийн өдөр юу олж авсан талаар сургалтанд оролцогц нар илтгэл тавьлаа. 

Хичээлийн сэдвүүд:Data Acquisition,  SAR Data Processing for Application, Basic Theory of SAR, Making Thematic Maps, Case Study of SAR Application(1-4), Workshop, Practice of GIS Software