Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэнгийн ажилтан Оунчимэг олон улсын шагнал авав

2015-07-01

1998 онд Зүүн Азийн орнуудын Засгийн газар хоорондын санаачилгаар хүчиллэг тунадасны асуудлын талаарх нэгдсэн ойлголтыг бий болгох, урьдчилан сэргийлэх, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор төрөл бүрийн түвшинд шийдвэр гаргахад хувь нэмэр үзүүлэх болон улс орнуудын хамтын ажиллагааг дэмжихээр EANET үйл ажиллагаагаа эхэлсэн билээ.

Одоогийн байдлаар Зүүн Азийн 13 улс орон EANET-д оролцож байна.  Азийн технологийн хүрээлэн дэх Ази- Номхон далайн бүс нутгийн нөөцийн төв(RRC.AP) нь НҮБ-ын БОХ хамтын ажиллагааны Нарийн бичгийн дарга нарын газар бөгөөд Японд байрлалтай агаарын бохирдлын судалгааны Азийн төв (ACAP) нь EANET-ийн сүлжээний төв юм.

Монгол улс Зүүн Азийн хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээний гишүүн орны нэг бөгөөд уг сүлжээнд 13 улс орон хамрагдан үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү ажлын хүрээнд улс орон бүр хүчиллэг тунадасны хяналт шинжилгээг хийх үүргийг хүлээсэн ба бүс нутгийнйн хэмжээнд агаарын бохирдол болон хүчиллэг тунадасны төлөв байдлын дүн мэдээг төвлөрүүлэн нэгтгэж,  хяналт шинжилгээ хийж байна.

Зүүн Азийн хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний ажлын хэсгийн 14 дүгээр хурал Тайланд улсын Арионг хотноо 2015 оны 6 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд болж УЦУОСМХ-ийн эрдэм шинэжилгээний ажилтан Оюунчимэгийн хүчиллэг тунадасны хяналт шинжилгээ, судалгааны ажилд оруулсан хувь нэмрийг үнэлэн сайшаасан Зүүн Азийн хүчиллэг тунадасны олон улсын байгууллагын нэрэмжит шагналыг авав.