logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Цаг үеийн мэдээ

Мэдээлэл боловсруулалт, үр дүнг ашиглах ур чадварыг хөгжүүлэх нь

“Байгалийн нөөцийн менежмент: Мэдээлэл боловсруулалт, үр дүнг ашиглах ур чадварыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө.

 

“Байгалийн нөөцийн менежмент: Мэдээлэл боловсруулалт, үр дүнг ашиглах ур чадварыг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын сургалтыг Исланд улсын “Нэгдсэн үндэсний их сургууль”-ийн дэргэдэх “Газрын доройтлыг бууруулах хөтөлбөр”-өөс санаачлан, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ), ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхим, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран хоёр дахь жилдээ 2019 оны 5-р сарын 18-26-ны өдрүүдэд Монголика ресортод амжилттай зохион байгууллаа.

http://muls.edu.mn/lib/ImageBrowser.php?action=image&path=%D0%91%D0%90%D0%99%D0%93%D0%90%D0%9B%D0%98%D0%99%D0%9D%20%D0%9D%D3%A8%D3%A8%D0%A6%2FIMG_0907.JPG

Энэ удаагийн сургалтанд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Увс, Ховд, Төв, Сүхбаатар, Дорнод, Дархан-Уул аймгууд болон Улаанбаатар хотоос ус цаг уур, байгаль орчин, газар зохион байгуулалт, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд болон зарим агентлаг, их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл болох 25 мэргэжилтэн сонгогдон оролцлоо. Мэргэжилтнүүдийн хувьд байгалийн нөөцийн мониторинг, үнэлгээ, хамгаалалт, нөхөн сэргээлтийн талаарх мэдээллийг зөв боловсруулж, түүнийгээ бүтээгдэхүүн болгож, шийдвэр гаргагчдад хүргэх, төрийн бодлогод тусгуулж ажил хэрэг болгох нь онцгой шаардлагатай байдаг. Иймд өмнө дурьдсан салбаруудын дунд шатны мэргэжилтнүүдийн дээрх ур чадвар, арга барилыг сайжруулах зорилготойгоороо уг сургалтыг зохион байгуулав.

 

Тус сургалтын сургагч багшаар Исланд улсын Нэгдсэн үндэсний их сургуулийн “Газрын доройтлыг бууруулах хөтөлбөр”-ийн дэд захирал Берглинд Оррадоттир, Исландын Хөрс хамгаалах нийгэмлэгийн тэргүүлэх судлаач, доктор Кристин Сварардоттир, Исландын ХАА-н их сургуулийн дэд профессор, доктор Исабел си Баррио, Монголын талаас Монголын Бэлчээр Ашиглалтын Нэгдсэн Холбооны зөвлөх доктор Д.Булгамаа, УЦУОСМХ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ц.Бат-Оюун, ХААИС–ийн Агроэкологийн сургуулийн багш нар ажиллалаа. Исландын эрдэмтэдтэй хамтран Монгол оронд уг сургалтыг зохион байгуулж байгаа нь Исланд улсын доройтсон газрын элэгдэл, эвдрэлийг бууруулах, нөхөн сэргээх 100 гаруй жилийн шилдэг туршлагаас суралцах энэ салбарт хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.