Харуул ази (sentinel asia) – ази, номхон далайн бүс нутаг дахь гамшгийн мэдээллийг дэмжих тогтолцоо
2017-06-30
Нэгдсэн Үндэстний Байгууллага ба олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах ерөнхий хүрээн дор ESCAP байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд 2013 оноос эхлэн тодорхой нэг сэдэв буюу Гангийн асуудлаар хамтран ажиллахаар болж байгаа билээ.
- Монгол улсын Гангийн төлөв байдалд мониторинг хийх
- Уг үйлчилгээний шаардлагыг тодорхойлох
- Нэгжийн ажлын хөтөлбөрийн харилцан уялдаа
Зорилго:
Төслийн тодорхой хүчин зүйлс нь Монгол Улсын Ган хяналт чанарт хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох, Монгол Улсын Гангийн Мониторинг сайжруулах, энэ зорилгод хүрэхийн тулд 8 зорилтыг тавьж байна; нийгэмлэг байгуулах, гангийн индексүүд сонгон шалгаруулах, чадавхийг бэхжүүлэх, системийн зүгшрүүлэлт, Мэдээллийн сан байгуулах-хөгжүүлэх, систем суулгах, батламжлах, дунд хугацааны хяналт (хоёр дахь жилдээ хэрэгжүүлэх төлөвлөгөө).
Үйл ажиллагаа:
- Шийдвэр гаргах уулзалт: Зорилго тодорхойлох, Харилцаа холбооны суурь
- Нэр дэвшигч жагсаалт (гангийн илтгэлцүүрийн), тохиромжтойн шалгалт, сонгон шалгаруулах, Улсын мэдээллийг бэлтгэх, Өгөгдлийн ба шаардлагын жагсаалт, гэрийн даалгавар өгөгдөл бэлтгэх
- Сургалт ба боловсруулалт, мэдээллийн сан байгуулах, илтгэлцүүр сонгох эцсийн шийдэл (зэргийг БНХАУ-ын RADI - дээр 2 хүн)
- Систем зүгшрүүлэлт - мэдээллийн бааз бий болгох, мэдээлэл нэгтгэх
- 2014 оны 5 сараас 9 сар хүртэл хугацаанд улиралын үйл ажиллагаа ба баталгаажуулалтын үе, хээрийн хэмжилт, 1 эсвэл 2 удаагийн хээрийн хэмжилтийн дэмжлэг үзүүлэх
- Улаанбаатар хотод Дунд хугацааны тойм-семинар – хээрийн хэмжилтийн шалгалт, хоёр дахь жилдээ хэрэгжүүлэх төлөвлөгөө