Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Харуул ази (sentinel asia) – ази, номхон далайн бүс нутаг дахь гамшгийн мэдээллийг дэмжих тогтолцоо

2017-06-30

 Харуул Ази санаачилга  нь Ази, Номхон Далайн бүс нутаг дахь гамшгийн менежментийг зайнаас тандан судлах аргаар болон Web-GIS-ийн технологийг ашиглан сансрын агентлаг, гамшгийн удирдлагын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих юм.

Зорилго:                                  

  • Нийгмийн аюулгүй байдлыг Мэдээлэл, Холбооны технологи ба сансрын технологи ашиглан сайжруулах
  • Гамшгийн бэлэн байдал ба эрт зарлан мэдээлэхийн хурд ба нарийвчлалыг сайжруулах
  • Хохирогчийн тоо ба нийгэм/эдийн засгийн алдагдлыг хамгийн багад байлгах

Оршил                                     

            Азийн Гамшиг Бууруулах Төв (ADRC) –ийн Байгалийн Гамшиг 2011 номонд орсон статистик мэдээгээр бол Ази тив сүүлийн 37 жил байгалын ноцтой ослуудад өртөж байжээ. Бүс нутгийн 53%-д даяар гамшгууд тогтмол болж байдаг бөгөөд бүх хохирогчдын 89% нь гамшигтай холбоотой. Ийм нөхцөл байдлын дор Ази Номхон Далайн бүсийн Орнуудын Сансрын Форум (APRSAF) нь Харуул Азийг 2005 онд санаачилсан бөгөөд Дэлхийг Ажиглах технологийг бодит цаг хугацаан дахь интернэттэй холбох ба мөн Вэб-ГМС ашиглан гамшгийн зураглал хийж, Ази Номхон далайн бүс нутагт дэмжлэг үзүүлэх нь үнэ цэнэтэй бөгөөд үр нөлөөтэйг харуулсан.Харуул Ази санаачилга APRSAF зэрэг сансрын нийгэмлэгүүдтэй хамтран ажиллахаас гадна, олон улсын UN ESCAP, UN OOSA, ASEAN, Азийн Технологийн Дээд Сургууль (AIT) зэрэг байгууллагуудтай, мөн бас гамшгийн удирдлагын болох Азийн Гамшгийг Бууруулах Төв (Asian Disaster Reduction Center-ADRC) зэрэг байгууллагуудтай хамтран ажиллахыг хөхүүлэн дэмждэг.

Гол Үйл ажиллагаанууд:         

  • Томоохон гамшгийн тохиолдолд дэлхийг ажиглах хиймэл дагуулаар тодорхой хүсэлтүүдийн дагуу онцгой байдлын ажиглалт хийх.
  • Тодорхой гамшгуудад (ой хээрийн түймэр, үер, мөнх цас, мөсөн гол, нуураас үүсэх үер /GLOF/, цунами ) анхаарал тавих ажлын бүлгүүдийн үйл ажиллагаа.
  • Гамшгийн үед илүү өгөөжтэй байх чадавхи бэхжүүлэх ба хүний нөөцийн хөгжил.

Харуул Ази санаачилгыг хэрэгжүүлэхдээ алхам - алхамаар дөхүүлэх аргыг хэрэглэх бөгөөд дараах алхамууд хийгдэнэ:

Алхам 1: Өгөгдлийг түгээх тогтолцоог - Харуул Азийн ноён нуруу болох нэг туршилтын төслийг хэрэгжүүлэх замаар стандарт интернэт ашиглан мэдээлэл түгээх тогтолцооны үнэ цэнэ ба үр нөлөөг харуулах /2006-2007/

Алхам 2: Мэдээлэл түгээх ноён нуруу тогтолцоог шинэ хиймэл дагуулын мэдээгээр ба Алхам 1 дээр олж авсан туршлага ба шаардлагын дагуу үйл ажиллагааг тус тус   өргөжүүлэх /2008 - 2012/

Алхам 3: Гамшгийн удирдлагыг дэмжих тогтолцоог иж бүрэн бий болгох /2013 –аас цаашаа/

https://sentinel.tksc.jaxa.jp