logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Олон улсын төсөл

Зайнаас тандан судлах үндэсний төв болон бнсу-ын агаар сансрын судалгааны хүрээлэнгийн хамтарсан судалгаа

Цаг уур, орчны шнжилгээний газрын харьяа Байгаль орчны мэдээллийн төв (Зайнаас Тандан Судлах Үндэсний Төв - NRSC) болон БНСУ-ын Агаар Сансрын Судалгааны Хүрээлэн (KARI) 2007 оноос зайнаас тандан судлалын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, Санамж бичиг байгуулсан юм. Уг хамтын ажиллагааны хүрээнд хийх нэг ажиллагаа нь БНСУ-ын KOMPSAT төрлийн хиймэл дагуулуудын мэдээ,  мэдээллийн хамтран ашиглах, дагуулын мэдээний заслага, баталгаажилтыг Монгол оронд хийхэд манай талаас дэмжлэг үзүүлэх явдал юм.  

    Энэхүү судалгааны ажлын хүрээнд хиймэл дагуулын мэдээнд хийгддэг орон зай, радиометр, геометрийн заслага, баталгаажилтыг хийх бөгөөд үүний тулд хиймэл дагуулаас ирж байгаа сигналыг ойлгох зориулалттай 52 гурвалжин ойлгогчийг Төв аймгийн Баян, Баянцагаан, Баянжаргалан, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан, Хэнтий аймгийн Дархан зэрэг сумдын нутагт байрлуулах, Төв аймгийн Зуунмод сумын нутаг Зүүндэлгэрт 120м х 120м хэмжээ бүхий орон зайн заслагын бетонон талбай байгуулах, Улаанбаатар хотод 170 гаруй цэгийг хамарсан газрын хэмжилтийн хяналтын сүлжээ байгуулах зэрэг ажлуудыг хийгээд байна. Эдгээр объектуудын байршлыг нарийвчлан тогтоосон бөгөөд спектрорадиометрийн болон нарны цацрагийн хэмжилтийг жилд 4-өөс доошгүй удаа, шөнийн гэрэл асаалтыг 6-10 удаа хийж байна.

 

Зураг 1. Газрын хяналтын цэгийн хамарч байгаа нутаг болон хиймэл дагуулаас харагдах байдал.     

 

Зураг 2. Шөнийн гэрэл асаалт (А-газар дээр, Б-хиймэл дагуулаас)

А.                                                                                                                          Б. 

 

Зураг 3. Төв аймгийн Зуунмод сумын нутаг дахь орон зайн заслагын талбай

 

Зураг 4. Гурвалжин ойлгогч (А. HR төрлийн ойлгогч, Б. ST төрлийн ойлгогч)

А.                                                                                                         Б. 

УЦУОСМХ

qr code

Хаяг

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Жуулчны гудамж-5, Бага тойруу-3,,
Улаанбаатар 15160, Монгол улс
Утас: 976-11-326614
Факс: 976-11-329968