logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Ном товхимол, гарын авлага

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн түүхийн жимээр

Монгол орон төв Азийн хойд хэсэгт оршдог бөгөөд ургадаг нь эм, урсдаг нь рашаан, нэг харсан хүн мартах аргагүй, хоёр харсан хүн хоргодохоос аргагүй тансаг баян өгөөмөр сайхан өлгий нутагтай, эртний уламжлалт соёл иргэншилтэй, их Богд эзэн Чингис хааны үүсгэн байгуулж гал голомтыг нь бадраасан туурга тусгаар улс билээ. Энэ бол монгол хүн бүхний бахархал. Манай нэрт яруу найрагч П.Бадарчийн шүлэглэсэнчлэн “Есөн эрдэнэ”-ийн монгол орондоо үзэсгэлэнт байгаль, өгөөмөр нөөц бүхий газар нутагтаа эзэн нь болж аж төрөн, үйлс эрхлэн, амьдралын бүтээн байгуулалтын түүхийг бүтээлцэнэ гэдэг тухайн хүний хувьд онцгой нэгэн гайхамшиг юм. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн түүхэн хөгжлийнхөө олон он жилийн урсгалд өөрсдийнхөө сэтгэлийн тэмүүлэл, зориг тэвчээр, нөр хичээнгүй хөдөлмөрийнхөө үр шимээр буй болгосон бодит бүтээл, туурвил, сан хөмрөг, баялаг бол тодорхой хамт олон, байгууллага, аж ахуйн нэгж, хүмүүсийн орон зай, цаг хугацааг эзэлсэн түүхэн замнал байдаг. Энэ утгаараа ажил үйлс, үйлдвэрлэл, нийгэм, ахуй, соёлын амьдралын өнгөрсөн болон эдүгээ үеийн орон зай цаг хугацааны урсгалд гарсан өөрчлөлт, хувьсал, хөгжлийн үйл явц, зүй тогтол, хөдөлгөөний үргэлжлэн буй бодит чанар бол түүх юм. Ер нь урагш ахихын тулд өнгөрснийгөө эргэж хар гэсэн эртний мэргэд, эрдэмтдийн сургаалийг дагах нь зүйд нийцэх болно.

Ном харах бол энд дарна уу.

Үйлчилгээ

Үйл явдал

Зарлал