АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2024-11-05
УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН
Программист инженер сонгон шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- www.eic.mn мэдээллийн сан дахь веб сайт болон веб суурьтай системийн хөгжүүлэлт хийх
Тавигдах шаардлага:
- Мэдээллийн технологи, комьпютерын ухаан, мэдээллийн систем, программ хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Веб орчны программчлал, PHP, Javascript, UML, XML, HTML, CSS-г эзэмшсэн байх;
- Өгөгдлийн сангийн удирдлагын системийн талаар мэдлэгтэй ( SQL);
- Мэдээллийн санг хөгжүүлэхэд оролцож ажилласан болон программ хангамжийг ашиглаж байсан, (PostgreSQL, Geomoose, React, PHP) тухайн чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно;
- Өгөгдөл дамжуулах, мэдээлэл солилцох /web service/ хөгжүүлэх, цахим үйлчилгээний нэгдсэн ХУР систем рүү мэдээлэл солилцон ажиллаж байсан бол давуу тал болно;
- Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх;
Бүрдүүлэх материалын жагсаалт:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Хувь хүний намтар;
- Зураг 3 хувь;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар, баталгаажуулсан байх;
Материал хүлээн авах:
Хаана: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн 104 тоот өрөө.
Холбогдох дугаар: 99043688