Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫН ПРОГНОЗЫН ТЕХНОЛОГИЙГ ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛЛЭЭ

2024-02-27

        Монгол орны төв суурин газар, ялангуяа нийт хүн амын 50 орчим хувь нь амьдардаг Улаанбаатар хотын агаарын бохирдол өвлийн улиралд дээд цэгтээ хүрч байна. Энэ нөхцөл хүн амын эрүүл мэнд, ялангуяа нийгмийн эмзэг бүлэгт хүчтэй нөлөөлж байгаа тул Улаанбаатар хотын агаарын бохирдлыг богино хугацаанд (1-3 хоног) урьдчилан тооцоолж, зарлан мэдээлэх нь чухал ач холбогдолтой юм.

        Энэхүү судалгаанд WRF-Chem загварын оролтын мэдээнд ЖАЙКА олон улсын байгууллагын төслөөс гаргасан гэр хороолол, авто зам, дулааны цахилгаан станцын инвентор мэдээг ашиглав. WRF-Chem загварын оролтонд 1км орон зайн нарийвчлалтай PM10, CO, NO2, SO2-ын 1 цаг тутмын тодорхой динамик явц бүхий ялгаралтын мэдээг загварын харгалзах түвшнүүдэд оруулж, цаашид цаг агаарын прогноз нөхцлөөс хамаарч бохирдол хэрхэн яаж тархах 72 цагийн урьдчилалтай прогнозын технологийг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэв. 

        2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Улаанбаатар хот орчмын  агаарын бохирдлын прогноз үр дүнг бохирдуулагчийн агууламжийн орон зайн тархалт, салхины урсгалын шугамын хамт Зураг 1-д үзүүллээ. Агаарын бохирдлын тархалт, уул зүйн онцлог, цаг агаарын нөхцлөөс хамааран тархалтын зүй тогтол физик үндэслэлтэй сайн тооцоологдож байгааг харж болно.

6

http://ubaq.tsag-agaar.gov.mn цахим хуудсаар дамжуулан хэрэглэгчид хүргэж  байна. /Зураг 2/

z2