logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

2018 оны 8-р сарын уур амьсгалын тойм

 2018 ОНЫ 8 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

1981-2010 оны дунджаар (ОЖД) манай орны 8 дугаар  сарын дундаж температур 16.4°С (61.5°F) байдаг. Энэ утга нь өндөр уулархаг нутгаар 3°С (53.6°F), говь-цөлийн бүс нутгаар 27°С  (69.8°F)  хүрдэг байна.

Монгол орны хэмжээнд 8 дугаар сард дунджаар 54.5 мм хур тунадас унадаг ба энэ нь жилийн нийлбэр хур тунадасны 24.3%-тай тэнцдэг.  Сардаа  монгол орны хойд уулархаг нутгаар 100 мм орчим, цөлийн бүс нутгаар 15 мм-ээс бага тунадас унадаг (Зураг 1)  

 

Зураг 1. 1981-2010 оны 8 дугаар сарын дундаж температур,

нийлбэр хур тунадасны  газарзүйн тархалт

2018 оны  8 дугаар сард ихэнх нутгаар агаарын дундаж температур ОЖД-аас   дулаан байв.   Бүс нутгаар авч үзэхэд  агаарын  сарын дундаж температур (Зураг 2)  говь, зүүн, төвийн ихэнхи нутгаар ОЖД-ийн орчим, бусад нутгаар ОЖД-аас 1-ээс 3°С-аар дулаан байсан байна.

Хур тунадасны хувьд тухайн сард Монгол орны хэмжээнд дунджаар 64.4 мм тунадас орсон. Газар нутгийн хувьд авч үзвэл ихэнх нутгаар  ОЖД-аас ахиу тунадас орсон (20-60%) бөгөөд нутгийн баруун, зүүн хэсэгт ОЖД-аас 20-40% бага тунадас оржээ. (Зураг 2)

Зураг 2. 2018 оны 8 дугаар сарын дундаж температур, нийлбэр хур тунадасны

ОЖД-аас хазайх хазайлт

Монгол орноор дундажласан 8 дугаар сарын хоногийн дундаж температурын явцыг харахад (зураг 3) ОЖД-аас ойролцоогоор 2°С орчим дулаан сар байсан бөгөөд  2 дугаар 10 хоногийн дунд хавьд бага зэрэг хүйтрэлт ажиглагдсан байна. Хур тунадасны хувьд 1, 2 дугаар 10 хоногт ахиу тунадас орсон байна. (Зураг 3)

Зураг 3. Хоногийн дундаж температур, нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлт

8 дугаар сард 30°С-аас дээш халсан өдрийн тоо цөлийн бүс нутгаар 11-29 өдөр, бусад нутгаар  8-аас цөөн өдөр ажиглагджээ. (Зураг 4)

Зураг 4. 30°С-аас халуун өдрийн өдрийн тооны газарзүйн тархалт

Тус сард Баянхонгорын Эхийнголд агаарын температурын үнэмлэхүй их утга  37.9°С, хөрсөнд 65°С хүрч халсан бол  үнэмлэхүй бага утга Баян-өлгийн Ялалтад агаарт -0.3°С, хөрсөнд -4°С хүрч хүйтэрсэн байна.  Харин даралтын үнэмлэхүй их утга  Сэлэнгийн Сүхбаатарт 944.7 гПА, хамгийн бага утга Баянхонгорын Баянбулагт 769.6 гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хурд хамгийн их нь Өвөрхангайн Баруунбаян-улаанд 31 м/с хүрчээ. (Зураг 5)

 

Зураг 5.Тус сард ажиглагдсан үнэмлэхүй их утгууд

 

 

Үйлчилгээ

Үйл явдал

Зарлал