Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

COP29 Azerbaijan: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна

2024-11-28

 

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хуралд (COP29) Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг оролцож байна.

С.Одонтуяа сайд хөтөлбөрийн дагуу 2024.11.18 өдөр Дэлхийн банкны Байгаль орчны асуудл хариуцсан Глобал захирал Валерие Хикей, Зүүн Ази, Номхон далайн бүсийн Тогтвортой хөгжлийн хэлтсийн бүсийн захирал Анна Велленштейн болон холбогдох төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтаар байгалийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн байгальд түшиглэсэн шийдлийг хэрэгжүүлж, хамгийн гол нь үйл ажиллагааг зөвхөн байгаль орчин талаас нь бус, хүн, нийгэм, эдийн засаг талаас нь харж урт хугацааны үр дүнг гаргах чиглэлд хамтран ажиллах саналыг хэлэлцлээ.

Дэлхийн банкны төлөөлөгчид 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар хурлыг амжилттай зохион байгуулахад Засгийн Газрын дэмжиж, сайн туршлагуудаас хуваалцахаа илэрхийллээ.

#COP29

Мэдээлэл
  • ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН ӨДӨР БА ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГЫН 75 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ГАРГАСАН ИЛГЭЭЛТ 2025-03-13

  • Ой, хээрийн түймрийн тойм 2025-03-12

  • ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 2025-02-24

  • "PostCOP АХЛАХ АЛБАН ХААГЧДЫН ТҮВШНИЙ БЭЛТГЭЛ ХУРАЛ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025-01-31

  • Уур амьсгалын өөрчлөлтийн урьдчилсан мэдээг боловсруулах Суперкомпьютер худалдан авах гэрээ байгууллаа 2024-12-30

  • “БИДНИЙ ГАЗАР НУТАГ, БИДНИЙ ИРЭЭДҮЙ” УРИАН ДООР ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 16-Р ХУРАЛ (UNCCD COP16) ЭХЭЛЛЭЭ 2024-12-03

  • БАЙГАЛЬ ОРЧНЫ ОЛОН ТАЛТ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРҮҮДЭД ПАВИЛЬОНТОЙ ОРОЛЦОЖ УЛСАА СУРТАЛЧИЛЖ БАЙНА 2024-12-03

  • БОУАӨЯ-ний сайд С.Одонтуяа Уур амьсгалын өөрчлөлт ба ногоон шилжилт сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ 2024-11-29

  • ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 16 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ, ЦӨЛЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫН АСУУДЛААРХ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛНЭ 2024-11-29

  • COP29 Azerbaijan: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна 2024-11-28

  • 2024 оны 03 сарын 22-ны өдрийн Хөтөлбөр 2024-03-21