logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Цаг үеийн мэдээ

ЦӨЛЖИЛТИЙН НЭГДСЭН ҮНЭЛГЭЭ, 2020 он

ЦӨЛЖИЛТИЙН НЭГДСЭН ҮНЭЛГЭЭ,  2020 он

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн нь БОАЖЯ-ны захиалгаар “Монгол улсын газрын доройтол, цөлжилтийн атлас зураглал хийх, тайлан гаргах” ажлыг нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэж, “Монгол орны цөлжилтийн атлас, 2020 он” бүтээлийг боловсруулан гаргалаа.

Монгол орны цөлжилтийн байдлыг илтгэх нийт 30 гаруй үзүүлэлтийг тооцоолж, тэдгээрээс 18 үзүүлэлтийг сонгон авч нэгтгэн боловсруулж, цөлжилтийн зургийг гаргасан болно.

Цөлжилтийн зургаас харвал 2020 оны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөнд өртсөн бөгөөд үүнээс 31.5 хувь нь сул, 22.1 хувь нь дунд, 18.6 хувь нь хүчтэй, 4.7 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь, Баянхонгор, Төв, Говь-Алтай, Өмнөговь аймгуудын нутаг цөлжилтөнд илүү их өртөөд байна. Цөлжилтийн зургийг аймаг бүрээр гаргаж, атласт оруулсан болно.

Цөлжилтийн зэрэглэлд хамаарах талбайн хувь (%), аймгаар

д/д

Аймгийн нэр

Хэвийн (илрээгүй)

Сул

Дунд

Хүчтэй

Нэн хүчтэй

Бусад

1

Архангай

2.0

45.0

28.5

8.5

0.6

15.4

2

Баян-Өлгий

41.1

39.4

13.2

3.9

0.1

2.3

3

Баянхонгор

1.2

24.3

30.4

33.6

9.8

0.7

4

Булган

10.2

19.4

20.1

16.9

4.2

29.2

5

Говь-Алтай

1.3

39.3

32.8

22.1

4.4

0.1

6

Говьсүмбэр

0.1

0.2

25.6

60.5

13.5

0.1

7

Дархан-Уул

16.9

36.6

10.4

4.9

0.5

30.7

8

Дорнод

57.7

37.5

2.3

0.1

0.0

2.4

9

Дорноговь

0.3

13.9

32.2

43.4

10.2

0.0

10

Дундговь

0.0

1.3

13.0

54.8

30.9

0.0

11

Завхан

33.9

48.6

9.6

1.1

0.0

6.8

12

Орхон

0.0

4.7

27.3

26.1

17.8

24.1

13

Өвөрхангай

0.0

6.3

26.7

48.5

15.7

2.8

14

Өмнөговь

0.5

37.8

37.2

22.9

1.6

0.0

15

Сүхбаатар

11.7

50.2

27.3

9.9

0.5

0.4

16

Сэлэнгэ

28.6

24.8

4.5

0.5

0.0

41.6

17

Төв

6.3

24.5

24.4

21.8

6.1

16.9

18

Увс

13.9

41.0

23.8

9.2

0.7

11.4

19

Ховд

6.7

46.4

29.2

13.3

1.4

3.0

20

Хөвсгөл

37.1

24.8

4.2

0.4

0.1

33.4

21

Хэнтий

34.4

32.8

13.6

4.1

0.4

14.7

22

Улаанбаатар

1.9

26.5

20.5

25.2

7.6

18.3

Тайлбар: Бусад гэдэгт нуур ус, ой, тариалангийн талбайг оруулсан.

УЦУОСМХ

qr code

Хаяг

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Жуулчны гудамж-5, Бага тойруу-3,,
Улаанбаатар 15160, Монгол улс
Утас: 976-11-326614
Факс: 976-11-329968