logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Цаг үеийн мэдээ

5төрөлт тэмцээний мэдээлэл

Дэлхийн Ус, Цаг уурын өдөр болон Монгол улсад Ус, Цаг уурын салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулах спортын 5 төрөлт тэмцээн

 

 

Дэлхийн Ус, Цаг уурын өдөр болон Монгол улсад Ус, цаг уурын салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд байгууллагуудын дунд Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Шатар, Ширээний теннис, Дартсын тэмцээн зохион байгуулагдах гэж байна.

Тус тэмцээнд Цаг уур орчны шинжилгээний газрын харьяа Монгол орны 21 аймаг дахь Ус, Цаг уур орчны шинжилгээний төвүүд болон Улаанбаатар хот дахь байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байна.

Тэмцээн 2019 оны 3 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд 3 дугаар сарын 15-ны өдөр Дартсын тэмцээн “Мастер” дартсын клуб-т, Шатарын тэмцээн Цаг уур орчны шинжилгээний газар, Сагсан бөмбөг, Гар бөмбөгийн тэмцээн 3 дугаар сарын 16-аас 18-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороонд тус тус зохион байгуулагдах гэж байгаа тул нийт үзэгчид, хөгжөөн дэмжигч та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.