logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Цаг үеийн мэдээ

World meteorological day 2016 - Дэлхийн цаг уурын өдөр 2016

Улам хуурай, халуун, чийглэг ирээдүй угтана.

 

Дэлхийн Цаг Уурын Байгууллагын

Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Тааласын

2016 оны Дэлхийн цаг уурын өдрийг тохиолдуулан гаргасан илгээлт.

 

       Уур амьсгалын өөрчлөлт байгаль орчин, хүн төрөлхтний амьдрахорчинд нөлөөллөө үзүүлсээр байна. Хүлэмжийн хийн ялгаралт ихэсч, агаар мандлын доод давхаргынболон далайн усны температур нэмэгдсээр байна.

       XX зууны эхэн үетэй харьцуулахад дэлхий маань 1 градусаар дулаарсан бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг энэ дулаарлыг зогсоох чиглэлээр дорвитой үйл ажиллагаа явуулах шаардлагатай болсоныг тэмдэглэсэн байна.

       Улс орнуудын Засгийн газар өнгөрсөн жил “Парисийн тунхаглал”-ыг  баталж, улмаар Дэлхийн дундаж температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үеийн  түвшинтэй харьцуулахад 2 градусаас ихгүй түвшинд барих үүднээс 1.5 градусын хязгаараас давахгүй байх талаар хүчин чармайлт гарган ажиллахаар тохиролцлоо.

       Энэ нь нэлээн хатуу амлалт бөгөөд улс орнуудын өнөөгийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагаанаас үл хамааран дэлхийн дундаж температурын өсөлт 3 градуст хүрэхээр байгаа юм. Гэсэн хэдий ч хүн төрөлхтөнд энэ асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай мэдлэг, оюун ухаан,техник технологи, арга зам байгаа болно.

       Дэлхийн Цаг уурын байгууллага болон Үндэсний Ус цаг уурын  байгууллагууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нийгмийг бий болгоход чухал үүрэгоролцоотой байх болно. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд агаар мандалд ялгаруулсан хүлэмжийн хийн ялгаралт дулааралтыг цаашид үргэлжлүүлэх тул бид хэт халуун, дулааны долгионтой нүүр тулахад одооноос бэлдэх ёстой. Хэт халуун болох тухай цаг агаарын мэдээг эртнээс сэрэмжлүүлэн цаг тухайд нь шийдвэр гаргагчид, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, олон нийтэд мэдээлснээр хүний эрүүл мэндэд учирч болох эрсдлийг бууруулах боломжтой.

       Бид хуурайшилт, гантай тэмцэх асуудлыг нэгдсэн цогц аргаар шийдвэрлэх  шаардлагатай бөгөөд шийдвэр гаргагчдыг зөвлөмж, удирдамжаар ханган, газар зохион байгуулалтын стратеги, бодлогыг үр дүнтэй болгох хэрэгтэйюм.

       Хуурайшилт, гантай тэмцэх чиглэлээршинжлэх ухааны мэдлэгээ өргөжүүлэн гүнзгийрүүлэх, практик ололт амжилтаасаа хуваалцах шаардлагатай байна.

       Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүчтэй аадар бороо, усны үерийн эрсдэл нэмэгдсээр байгаа тул цаг агаарын урьдчилсан мэдээний тусламжтайгаар аадар бороо, үерийн аюулаас хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах боломжтойюм. Иймээс гамшгийн эрсдэлд ингэж хандах нь онцгой байдлын асуудал хариуцсан хүмүүст мэдээлэл өгч, тэднийг ажлаа сайн хийж гүйцэтгэхэд туслах хамгийн тохиромжтой арга зам юм.

       Нэгдсэн Үндэстний Байгууллагын 2030 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилтуудад ядуурлыг бууруулах Дэлхийн нийтийн үүрэг хариуцлагыг онцгойлон тусгасан бөгөөд хүнсний аюулгүй байдал, усны болон эрүүл ахуйн асуудал ч мөн багтсан байдаг. Байгаль орчинд халгүй цэвэр эрчим хүч, хотжилтийг хөгжүүлэх, үүгээр дамжуулан байгаль орчны экосистемийн тогтвортой удирдлагын тогтолцоонд дэмжлэг үзүүлэх зорилготойбайна.

       Тогтвортой хөгжилд хүрэх Дэлхий нийтийн стратегийн чухал хэсэг нь уур амьсгал, цаг агаарын асуудлаар хамтын ажиллагааг бий болгох асуудал юм.

       Дэлхийн Цаг уурын байгууллага Дэлхийн улс орнуудыг шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилт дээр тулгуурласан цаг агаар, уур амьсгал, ус судлал, далай, хүрээлэн буй орчны мэдээлэл, үйлчилгээг хүргэх замаар тогтвортой хөгжилд хүрэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэх болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

click here-PETTERI TAALAS SECRETARY-GENERAL WORLD METEOROLOGICAL ORGANIZATION 

click here-Agenda

 

 

Үйлчилгээ

Үйл явдал

Зарлал