logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Цаг үеийн мэдээ

2015 он 1961 оноос хойш ажиглагдсан 2 дахь дулаан жил байв

2015 он 1961 оноос хойш ажиглагдсан 2 дахь дулаан жил байв

NASA-н Годдард хүрээлэнгийн эрдэмтдийн тогтоосноор өнгөрөгч 2015 оны хувьд дэлхий дахинд 1880 оноос хойших хамгийн дулаан жил тохиожээ (Зураг 1). Харин энэ дулааралтын хэмжээ газар нутгаар харилцан адилгүй, тухайлбал Еврази, Хойд Америкийн баруун хэсэг, Арктик орчимд хамгийн дулаан буюу олон жилийн дунджаас +1.8...+3.60С-аар дулаан байсан бол Гренландын өмнөд, Хойд Америкийн зүүн хэсэг, Исландын арал, өмнөд туйлын орчимд хамгийн хүйтэн буюу дунджаас -1.8...-3.60С-аар хүйтэн байв.

Эх үүсвэр: ДЦУБ-ын веб хуудас

Зураг 1. Дэлхийн дундаж температурын хазайц (оС).тайлбар: улаан өнгөтэй багана нь El-nino, хөх өнгөтэй багана нь La-nino ажиглагдсан жилүүд

 

Харин Монгол орны хувьд 1961 оноос хойш 1998 оны дараа ажиглагдсан 2 дахь дулаан жил болов (зураг 2).2015 оны Монгол орны жилийн дундаж температур +1.80С буюу 1981-2010 оны дунджаас 1.30С-аар дулаан байв.

 

Зураг 2. Монгол орны жилийн дундаж температурын хазайц (оС).

 

Зураг 3.   Сар бүрийн температурын хазайц (оС).

 

Тухайн жилийн хамгийн хүйтэн байсан сар болох XI сард (Зураг 3) агаарын дундаж температур -10,60 буюу 1981-2010 оны дунджаас -0,90С-аар хүйтэн, өмнөх оноос

-2,30С-аар хүйтэн байв. Ялангуяа Хөвсгөл, Сэлэнгийн хойд хэсэг, Хэнтийн ихэнх нутгаар дунджаас 3-5 градусаар хүйтэн байв (зураг 4).  

Зураг 4.   2015 оны 11-р сарын температурын хазайц (оС).

 

2015 оны хамгийн дулаан байсан сар нь I сар бөгөөд сарын дундаж температур -16,60С буюу 1981-2010 оны дунджаас +4,40С-аар, өмнөх оноос +1,10С-аар дулаан байсан ба 1961 оноос хойшхи хамгийн дулаан I-р сар байв. Ялангуяа Баян-Өлгий, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутаг, Увс, Булган, Хэнтийн өмнөд, Төв, Завханы баруун, Өвөрхангайн зүүн хэсгээр дунджаас 5-7 градусаар дулаан байв (зураг 5).

Зураг 5.   2015 оны 1-р сарын температурын хазайц (оС).

 

Урьдчилан мэдээллэх төв

Үйлчилгээ

Үйл явдал

Зарлал