logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Цаг үеийн мэдээ

2015 оны 11 –р сар 1961 оноос хойших хамгийн их хур тунадастай сар байв

 2015 оны 11 –р сар 1961 оноос хойших хамгийн их хур тунадастай сар байв

            Монгол орны жилийн нийлбэр тунадас 202 мм буюу 1981-2010 оны дундажтай харьцуулбал 117%,өнгөрсөн оноос 14 %-иар их буюу олон жилийн дунджийн орчим байлаа.2015 онд Архангайн ихэнх, Сэлэнгийн баруун, Завхан, Хөвсгөл, Булганызүүнхэсгээрхамгийних хур тунадас оров (зураг 1).

Зураг 1.    2015 оны жилийн нийлбэр хур  тунадасны хэмжээ (мм).

 

Жилийн хур тунадасны хазайцын тархацыг авч үзвэлБаян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийнихэнх, Увс, Архангай, Сэлэнгийн баруун, Ховд, Завхан, Булганы зүүн, Сүхбаатарынөмнөдхэсэг, Нийслэлхоторчмоор 1981-2010 оны дунджаас 120-240%-иар их, бусад нутгаар дунджийн хэмжээнд хур тунадас орсон байна (зураг 2).

Зураг2. 2015 оны жилийн тунадасны хазайц(%).

 

2015 онд орсон хур тунадасыг 1981-2010 оны дундажтай харьцуулбал IV,VI,IX,XI саруудад дунджаас их, I, V, VII, VIII, X саруудад дунджаас бага, бусад саруудад дунджийн орчим хур тунадас оров (зураг 3).

Зураг3. 2015 оны сар бүрийнтунадасныхазайц(%).

 

2015 оны хамгийн их тунадас 8-р сард Булганы Ингэттолгойд 209,8 мм орсон байна.

2015 онд уур амьсгалын дунджаас харьцангуй их, бага тунадас орсон саруудыг онцолбол:

VII сард Монголын нутагт дунджаар 45,7 мм буюу 1981-2010 оны дундажтай харьцуулахад 80% байсан ба ялангуяа үртарианыголбүс нутгаар олон жилийн дунджаас бага орсон нь үртариахадланбэлчээрийнургамалгандажэдийнзасгийнхувьдихээхэнхэмжээнийхохирол  дагуулсансарбайв /зураг 4/.

Зураг4. 2015 оны 7 сарын тунадасны хазайц(%).

 

2015 онд уур амьсгалын дунджаас харьцангуй их тунадас орсон саруудыг онцолбол:

XI сард Монголын нутагт дунджаар 6,0 мм буюу 1981-2010 оны дундажтай харьцуулахад 181% -иар их байсан нь 1961 оноос хойших анх удаа тохиосон сар байв /зураг 5/.

Зураг5. 2015 оны 11 сарын тунадасны хазайц(%).

 

11 дүгээр сарын сүүлийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, ялангуяа Увс, Завхан, Төв, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутагт 7-12 см зузаан, нягт нь 0,02-0,27 гр/см3, Увсын Улаангом, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Завханы Яруу, Баянхайрхан, Булганы Рашаант, Баянхонгорын Жаргалант, Төвийн Жаргалант сумдад 13-22 см зузаан, нягт нь 0,12-0,18 гр/см3 бүхий цасан бүрхүүлтэй байснаас өвөлжилт нэлээд хүндэрсэн сар байлаа.

 

Урьдчилан мэдээллэх төв

 

Үйлчилгээ

Үйл явдал

Зарлал