logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Цаг үеийн мэдээ

НҮБ-ын Ус судлалын хөтөлбөрийн шагнал хүртэв

НҮБ-ын Ус судлалын хөтөлбөрийн шагнал хүртэв

     Олон улсын Ус судлалын хөтөлбөрийн 50 жилийн ойг тохиолдуулан гадаргын усны судалгаанд оруулсан хувь нэмэр, Олон улсын ус судлалын хөтөлбөрийн Азийн бүсийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон зэргийг үнэлж, Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын эрхлэгч, доктор Гомбын Давааг НҮБ-ын Соёл, шинжлэх ухаан, боловсролын байгууллагын Олон улсын ус судлалын хөтөлбөрийн шагналаар шагнав. Док. Г.Даваа уг шагналыг хүртсэн 8 хүний нэг нь болжээ.

        Доктор Г.Даваад баяр хүргэхийн ялдамд цаашдын ажил хөдөлмөрт их амжилт гаргахыг хүсэн ерөөе. 

 

Үйлчилгээ

Үйл явдал

Зарлал