logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Цаг үеийн мэдээ

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын бага хурлын 21 дүгээр чуулган (COP-21) болж байна

        2015 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 11-ны өдрүүдэдФранцын нийслэл Парис хотын Ле-Бурже онгоцны буудлын дэвсгэр нутагт НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын бага хурлын 21 дүгээр чуулган (COP-21) болж байна. Энэ хуралд  дэлхийн 150 гаруй орны удирдагчид, төрийн, иргэний нийгмийн, хувийн байгууллага болон хувийн хэвлэлийн төлөөөлөгч  зэрэг нийт 50 мянга орчин хүн оролцож байгаа бөгөөд Монгол улсаас  ерөнхийлөгч Ц. Элбэгдорж  тэргүүтэй 20 гаруй хүний  бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Дэлхийн дулаарлыг 2 градусаас хэтрүүлэхгүй хязгаарлах,  хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад бага хурлын гол зорилго оршиж байгаа юм. Энэхүү бага хурлын хүрээнд 184 хэлэлцүүлэг болон дугуй ширээний уулзалт, нийтдээ 6000 гаруй арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус хуралд манай хүрээлэнгээс захирал С. Хөдөлмөр болон зарим төлөөлөл оролцож байна.

 

 

 

Үйлчилгээ

Үйл явдал

Зарлал