logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Цаг үеийн мэдээ

Шинжлэх ухааны Тэргүүний ажилтан боллоо

Шинжлэх ухааны Тэргүүний ажилтан боллоо

Монгол улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Уур амьсгалын секторын эрхлэгч, доктор П.Гомболүүдэв “Шинжлэх ухааны Тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Доктор П.Гомболүүдэвт баяр хүргэхийн ялдамд улам их арвин амжилт бүтээлийг хүсэн ерөөе.

 

 

ШУА-ийн “Хүндэт жуух бичиг”-ээр шагнагдав

Монгол улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн ЭША Б.Буянтогтох, Орчны судалгааны секторын ЭША Д.Оюунчимэг, ЭШДА Ж.Одгарав нар ШУА-ийн “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнагдав.

Эрдэм шинжилгээний ажилтан Б.Буянтогтох, Д.Оюунчимэг, Ж.Одгарав нарт баяр хүргэхийн ялдамд улам их арвин амжилт бүтээлийг хүсэн ерөөе.

 

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн хамт олон

 

2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

 

Үйлчилгээ

Үйл явдал

Зарлал