Үндэсний зохицуулагч сонгон шалгаруулж авна
2024-07-22
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Парисын Хэлэлцээрийн 13 дугаар зүйлийн хэрэгжилтийг дэмжих
ИЛ ТОД БАЙДЛЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ САНААЧИЛГА (CBIT -2)
“Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлыг сайжруулах нь” төслийн Үндэсний Зохицуулагч сонгон шалгаруулж авна.
Ерөнхий мэдээлэл
НҮБУАӨСК-ын хэрэгжилтийг хангахад чиглэсэн Парисын хэлэлцээр (ПХ)-ийг 2015 онд Парис хотноо зохион байгуулагдсан конвенцын талуудын XXI бага хурлаар баталсан ба 2022 оны байдлаар дэлхийн 196 орон нэгдэн орсон байна. ПХ-т нэгдэн орсон улс орон бүр дэлхийн агаарын дундаж хэмийн өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад +2℃-ээс доош барих, агаарын хэмийн өсөлтийг +1.5℃-д хязгаарлах хүчин чармайлт гаргах үүрэг хүлээсэн.
ПХ-ийн зорилгод хүрэхийн тулд хэлэлцээрийн 4 дүгээр бүлэгт заасны дагуу дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйлсэд гишүүн улсууд өөрсдийн оруулах хувь нэмрийг тодорхойлсон “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)”-ийг боловсруулан хэрэгжүүлэх үүрэгтэй.
Тус хэлэлцээрийн 13-дугаар зүйлд заасан ил тод байдлыг сайжруулах шаардлагуудыг хангахын тулд хөгжиж буй орнуудын институтийн болон техникийн чадавхыг бий болгох, бэхжүүлэх зорилгоор 2016 онд Даян дэлхий байгаль орчны сан (ДДБОС)-с “CBIT” буюу “Ил тод байдлын чадавхыг бэхжүүлэх санаачилга”-ыг үүсгэн байгуулжээ.
Тус санаачилгын хүрээнд Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэгтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Парисын Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн зорилтын хэрэгжилтийг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг 2019-2022 онуудад хэрэгжүүлсэн.
Энэхүү төслийн 2 дугаар үе шат болох “Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлыг сайжруулах нь – CBIT 2” төсөл Ил тод байдлын өргөжүүлсэн тогтолцооны үндэсний тайлангийн шаардлагыг хангах тогтолцоог бэхжүүлэх замаар Монгол Улсын ҮТХН -ийг хэрэгжүүлэх, цаашид шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 2024-2027 онуудад хэрэгжихээр болсон.
Тус төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Төслийн Үндэсний Зохицуулагч сонгон шалгаруулж авна.
Ажлын цар хүрээ
- Монгол Улсын хууль болон олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу төслийн үндсэн бичиг баримт, логик хүрээнд үндэслэн төслийн бүх үр дүн, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ерөнхий удирдлагаар ханган, хууль журамд нийцүүлэн хэрэгжүүлэх;
- Төслийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам болон холбогдох байгууллагатай холбоотой баримт бичиг, хууль эрх зүйн зохицуулалт шаардсан албан бичгүүдийг боловсруулах, хянах, албажуулах, батлуулах;
- Үндэсний болон орон нутгийн түвшинд оролцогч байгууллагуудын хамтын ажиллагааг өндөр түвшинд хангах, хамтран ажиллах байгууллага, харилцагчидтай харилцах, албан баримт бичгийн баталгаажуулалтад дэмжлэг үзүүлэх;
- Хэрэгжилтийн явцад гэрээний бүх зүйл заалтын дагуу цаг тухайд нь тайлагнаж, санхүүгийн удирдлагаар хангаж ажиллах;
- Төслийн хүрээнд байгуулагдаж буй ажлуудын гэрээ, төслийн дотоод үйл ажиллагаатай холбоотой гэрээ, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн ажилтан нарын хөлсөөр ажиллах гэрээг байгуулах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх;
- Төслийн үр дүн, үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавьж, мөшгөх;
- ДДБОС-гийн санхүүжилтээр төслийн нэгжид ажиллаж буй зөвлөхүүдийн ажлын үр дүн, төслийг хэрэгжүүлэх явцад бий болсон бүтээгдэхүүнд техникийн дэмжлэг үзүүлэх, үнэлгээ хийх;
- Санхүүгийн тайлангийн үнэн зөв, найдвартай байдлыг хангах, санхүүгийн эх үүсвэр, санхүүжилтэд хяналт тавих;
- НҮБ-ын ХХААБ-д санхүүжилтийн хүсэлт, санхүүгийн болон явцын тайланг цаг тухайд нь бэлтгэн ирүүлэх;
- Төслийн хүрээнд хийгдэж байгаа гэрээ тус бүрд төслийн төсвийг зөв, зохистой ашигласан баримт бичиг, нотлох баримтыг хадгалах, шаардлагатай үед НҮБ-ын ХХААБ-д эдгээр баримт бичгийг гаргаж өгөх;
- Төслийн хяналт, шинжилгээ болон мэдлэгийн бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөг удирдан хэрэгжүүлэх;
- Төслийн хэрэгжилтийн явцыг хянах, жилийн ажлын төлөвлөгөө, төсөв, боловсруулах зорилгоор семинар, уулзалт зохион байгуулах;
- Төслийн ажлын үр дүнд гарах техникийн тайлан, мэдлэг мэдээллийн бүтээгдэхүүн, сайн туршлага зэргийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх;
- Ажлын даалгаврын төсөл, гэрээний төсөл, санал авах хүсэлт, тендерийн баримт бичгийн төсөл, худалдан авах ажиллагааны баримт бичгийн төслийг боловсруулж, шаардлагатай техникийн зөвшөөрөл авах;
- Төслийн хагас жилийн тайлан, хэрэгжилтийн тайлан, санхүүгийн тайланг бэлтгэн төслийн Удирдах хороо болон НҮБ-ын ХХААБ-д хүргүүлэх;
- НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгчийн газар болон бие даасан үнэлгээний албатай хамтран төслийн дунд хугацааны болон эцсийн үнэлгээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
- Төсөл хэрэгжилтийн явцад гарсан аливаа саад бэрхшээлийн талаар НҮБ-ын ХХААБ болон төслийн Удирдах хороонд мэдээлэх, шаардалагатай арга хэмжээг цаг тухайд нь авахад дэмжлэг үзүүлэх;
- Бусад холбогдох ажлыг хийж гүйцэтгэх.
Тавигдах шаардлага
- Байгаль орчин, Хөдөө аж ахуй, Газрын менежмент, Уур амьсгал эсвэл холбогдох чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй;
- Дээрх чиглэлээр Монгол Улсын Засгийн Газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Олон улсын төсөл, хөтөлбөрт 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан байх;
- Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай
- Компьютерын сайн чадвартай, интернэт болон дотоод сүлжээ, компьютер технологийн чадвар эзэмшсэн байх, MS Office (Word, Excel, Publisher гэх мэт);
- Үндэстэн дамнасан багийн нэг хэсэг болж ажиллах чадвартай;
- НҮБ-ын тогтолцоонд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
- Ажлаа төлөвлөж, зохион байгуулах, өндөр бүтээмжтэй ажиллах чадвартай байх;
- Багаар болон хөдөө орон нутагт ажиллах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.
Бүрдүүлэх материалын жагсаалт
- Ажилд орохыг хүссэн захидал;
- CV (англи хэл дээр) болон төрийн албан хаагчийн анкет (монгол хэл дээр);
- Диплом, гэрчилгээний хуулбар;
- Англи хэлний мэдлэгийг баталсан шалгалтын гэрчилгээ;
- Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төрлийн ажлын талаар 2-оос доошгүй албан ёсны тодорхойлолт. Үүнд: мэргэжлийн түвшин, ажил үүргийн гүйцэтгэлийн чанар, зан авир, хүмүүжлийн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай болно.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэн холбогдох материалуудыг бүрдүүлж, “Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн”-гийн 211 албан өрөөнд (Жуулчны гудамж-5, Бага тойруу-3, Улаанбаатар 15160, Монгол улс) 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 12.30 цагаас өмнө хүргүүлнэ үү.
Дээрх ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар тодруулга шаардлагатай бол 51264953, 11318751 дугаартай утсаар холбогдоно уу.
Анхаарах зүйлс:
• Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.
• Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.
• Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчидтэй холбоо барихыг анхаарна уу