logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Зарлал

Туул, Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Туул голын сав захиргаа хамтран “Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ны хүрээнд өнгөрсөн амралтын өдөр буюу Бямба гарагт Туул, Сэлбэ голын эрэг дагуу цэвэрлэгээ хийлээ. Тус бүх нийтийн цэвэрлэгээнд Цаг уур, орчны шинжилгээний газар болон түүний харъяа мэргэжлийн байгууллагууд “Рийвэр бийч” амралтаас зүүн тийш Баянзүрхийн гүүр, Хар усан тохойгоос Гачуурт тосгон, Сэлбэ гол, Дунд голын  нийт 875 га талбайг 4 хэсэгт хуваагдан цэвэрлэх үйлсэд идэвхтэй оролцлоо.

Тус аяныг “Эрүүл амьдралын үндэс иргэн таны оролцоо” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, Туул, Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Үйлчилгээ

Үйл явдал

Зарлал