Үйл ажиллагааны чиглэл:
1. Монгол орны гадаргын болон газар доорх ус, мөстөл, мөсөн голын усны горим, нөөц, чанар, бохирдол, усны амьтан, ургамлын эрдэм шинжилгээ, судалгаа хийх, төлөв байдалд байнгын ажиглалт, шинжилгээ явуулж, горимын мэдээ, мэдээллээр хэрэглэгчдийг хангах.
2. Усны үер гамшгаас ард иргэдийг урьдчилан сэргийлэх, эд хөрөнгийг хамгаалах.
3. Усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах талаар шийдвэр гаргагчдыг оновчтой мэдээллээр түргэн шуурхай хангах.
4. Ус судлалын сүлжээг боловсронгуй болгох, өргөжүүлэх, аргазүйн удирдлагаар хангах болон гадаргын болон гүний усны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх.
5. Хүний нөөцийг сургаж, дадлагажуулах.