logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Орчил урсгал, урт хугацааны прогнозын хэлтэс

Зорилго:

Агаар мандлын ерөнхий орчил урсгал, түүний нөлөөн доорх том хэмжээст уур амьсгалын хувьсагчид болон бүс нутгийн уур амьсгалын уялдаа холбоог судлах, урт хугацааны урьдчилсан мэдээ гаргах арга зүй технологийг боловсруулах, үйлдвэрлэлийн туршилт хийж нэвтрүүлэх.

 

Үйл ажиллагааны чиглэл:

9.1 Цаг агаарын урт (10хоног болон түүнээс дээш) хугацааны урьдчилсан мэдээ гаргах арга, технологи боловсруулахдаа уур амьсгалын динамик загвар болон бусад загварыг ашиглах, тэдгээрийг хөгжүүлэх, автоматжуулах.

9.2 Агаар мандлын ерөнхий орчил урсгал, түүний нөлөөн доорх уур амьсгалын том хэмжээст хувьсагч болон Монгол орны бүс нутгийн уур амьсгалын хоорондох уялдаа холбоог судлах.

9.3 Уур амьсгалын гамшигт үзэгдэл, түүний орчил урсгалын онцлогийг судлах, анализ хийх.

9.4 Урт хугацааны урьдчилсан мэдээ боловсруулалтанд шаардлагатай ажилалтын мэдээний сан бүрдүүлэх, баяжуулах, хадгалах, шинэчлэх.

9.5 Урт хугацаны прогнозын чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах.

9.6 Хүний нөөцийг сургаж, дадлагажуулах.