Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Үйл ажиллагааны чиглэл:

1. Хүрээлэнгийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг хангах, ажлын байрны стандартанд хяналт тавих.

2. Хүрээлэнгийн албан хаагчдад ахуйн нөхцөл, нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх.

3. Хүний нөөцийн бодлогыг тодорхойлоход хүрээлэнгийн захиралд дэмжлэг үзүүлэх.

4. Албан хаагчдын сургалт, давтан сургалтыг төлөвлөх, зохион байгуулах.

5. Хүрээлэнгийн төсөв, хөрөнгийг үр ашигтай зарцуулахад чиглэсэн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, хяналт тавих.

6. Хүрээлэнгийн захирлын тушаал, шийдвэрийг зохих хууль тогтоомжийн хүрээнд боловсруулан, албажуулж, биелэлтийг нь хангах, хяналт тавихаас гадна, үйл ажиллагаа, үр дүнг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах.

7. Хүрээлэнгийн албан бичиг хэргийн хөтлөлтийг зохих стандарт, шаардлагын дагуу эрхлэн явуулах.

8. Иргэд, албан хаагчдаас гаргасан өргөдөл, гомдлыг зохих журмын дагуу хүлээн авах, барагдуулах нөхцөлийг хангах.