logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Байгаль орчны мэдээллийн сангийн хэлтэс

Байгаль орчны мэдээллийн сангийн хэлтэс нь Байгаль орчны мэдээллийн сангийн талаарх хууль тогтоомжийг мөрдөж, байгаль орчны улсын мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, хадгалах, хамгаалах, шинэчлэх, ашиглах гэсэн үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг.

Байгаль орчны улсын мэдээллийн сан дараах мэдээллээс бүрдэнэ:

  1. Газар, түүний хөрс;
  2. Газрын хэвлий, ашигт малтмал;
  3. Ус, рашаан;
  4. Ой;
  5. Байгалийн ургамал;
  6. Амьтан;
  7. Агаар, түүний бохирдол;
  8. Уур амьсгал;
  9. Байгалийн гамшиг;
  10. Химийн хорт болон аюултай бодис;
  11. Хог хаягдал;
  12. Тусгай хамгаалалттай газар нутаг;
  13. Байгаль орчны эрх зүй;
  14. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;
  15. Байгаль орчны бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт;
  16. Байгаль орчны статистик мэдээлэл, тайлан;
  17. Байгаль орчны арга хэмжээ, төсөв, зардал;
  18. Байгаль орчны байгууллага, хүний нөөц;
  19. Мета мэдээллийн сан;
  20. Байгаль орчны талаархи бусад мэдээлэл.
  21. Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр;
  22. Байгаль орчинтой  холбогдолтой гэмт хэрэг, зөрчил.

Өнөөдрийн байдлаар газар, хөрс, ашигт малтмал, эвдэрсэн газар, ой, ус, байгалийн ургамал, амьтан, байгалийн гамшиг, агаарын бохирдол, химийн хортой болон аюултай бодис, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар, байгаль орчны байгууллага, хүний нөөц, байгаль орчны үнэлгээ, хууль эрхзүй, төсөл хөтөлбөр, байгаль орчны статистик, байгаль орчны холбогдолтой гэмт хэрэг, зөрчил, метамэдээлэл, цөлжилт, байгаль орчны сэдэвчилсэн зургийн геомэдээлэл зэрэг мэдээллийн сангуудыг www.eic.mn гэсэн хаягаар вэбэд байршуулан байнгын шуурхай ажиллагаатай онлайн горимд ажиллаж байна. 

Овог  Нэр Албан тушаал Өрөө№ Ажлын дугаар  
 
1 Гүржав Батхишиг Хэлтсийн дарга 107 327982  
2 Загдаа Нарангэрэл Ерөнхий инженер 104 70108911  
3 Баярсайхан Ундрах ЭШДаА 105 -  
4 Баасанхүү Нямсүрэн ЭШДаА 105 70108911  
5 Нэргүй Гандолжин Инженер 102 -  
6 Зандраабазар Цэнд Инженер 105 70108911  
7 Батаа Вандандорж Инженер 104 70108911  
8 Мандахбаяр Оюунболор Инженер 104 -

 

9 Пүрэвдорж Бадамханд Инженер 105 70108911  

 

УЦУОСМХ

qr code

Хаяг

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Жуулчны гудамж-5, Бага тойруу-3,,
Улаанбаатар 15160, Монгол улс
Утас: 976-11-326614
Факс: 976-11-329968