logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Уур амьсгалын сарын тойм

  

  2019 ОНЫ 5 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Манай орны 5 дугаар сарын агаарын дундаж температур 1981-2010 оны олон жилийн дунджаар 10.7°С (51°F) байдаг боловч өндөр уулархаг нутгаар 5°С (41°F)-аас хүйтэн, говь-цөлийн бүс нутгаар 11°С  (51.8°F) –аас дулаан байдаг.

 Монгол орны хэмжээнд 5 дугаар сард дунджаар 14.2 мм хур тунадас унадаг ба энэ нь жилийн нийлбэр хур тунадасны 7.5 хувьтай тэнцдэг. Сардаа  Архангай болон нутгийн хойд хэсгээр 20°С-аас их, цөлийн бүс нутгаар 8 мм-ээс бага тунадас унадаг. (Зураг1)

 

Зураг 1. 1981-2010 оны 5 дугаар сарын агаарын дундаж температур,

нийлбэр хур тунадасны  газарзүйн тархалт

2019 оны  5 дугаар сард ихэнх нутгаар агаарын дундаж температур 1981-2010 оны олон жилийн дунджаас (ОЖД) хүйтэн байлаа. Бүс нутгаар авч үзэхэд  (Зураг 2)  сарын дундаж агаарын температур баруун, төв, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим нутгаар ОЖД-аас сэрүүн, бусад нутгаар ОЖД орчим байсан байна.

Хур тунадасны хувьд тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 15.2 мм тунадас орсон. Газар нутгийн хувьд авч үзвэл Ховд, Увс, Хөвсгөл, Завхан, Архангай, Булган, Өмнөговь, Дорноговийн ихэнхи нутгаар  ОЖД-аас 20-оос 40 хувиар их, Сэлэнгэ, Төв аймаг болон зүүн зүгийн нутгаар ОЖД-аас 20-30 хувиар бага хур тунадас орсон. (Зураг 2)

 

Зураг 2. 2019 оны 5 дугаар сарын агаарын дундаж температур, нийлбэр хур тунадасны

ОЖД-аас хазайх хазайлт

Монгол орноор дундажласан 5 дугаар сарын хоногийн дундаж температурын  явцыг харахад (зураг 3) 1 дүгээр 10 хоногт  ОЖД-аас дулаан,  2 дугаар  10 хоногт ОЖД-аас хүйтэн, 3 дугаар 10 хоногт бага зэрэг хүйтрэлт ажиглагдсан байна.  Хур тунадасны хувьд 2 дугаар 10 хоногт илүү их хур тунадас оржээ.

Зураг 3. Хоногийн  дундаж агаарын температур,  нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлт 

Тус сард агаарын температурын үнэмлэхүй их утга Сүхбаатар аймгийн Баяндэлгэрт  36.2°С, хөрсний температурын үнэмлэхүй их утга Хэнтийн аймгийн Өндөрхаанд   64°С хүрч халсан бол  үнэмлэхүй бага утга Өвөрхангай аймгийн Богдод агаарт -17,7°С, Говь-Алтай аймгийн Тонхилд хөрсөнд -23°С хүрч тус тус хүйтэрсэн.  Харин даралтын үнэмлэхүй их утга  Сэлэнгийн Сүхбаатарт 960.3 гПА, бага утга Баянхонгорын Баянбулагт 760.1 гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хурд хамгийн их нь Говь-Алтайн Бугатад 34м/с хүрчээ. (Зураг 4)

Зураг 5. Тус сард ажиглагдсан экстремаль утгууд

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар