logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Монгол орны уур амьсгалын өнөөгийн өөрчлөлт

Монгол орны ажиглалтын урт цуваатай 44 цаг уурын станцаар дундажласан жилийн дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны ОЖД (1981-2010 оны дундаж)-аас хазайх хазайлтын явц болон тэдгээрийн олон жилийн эрэмбийг 1,2 дугаар зурагт үзүүлэв.

 Монгол орны агаарын жилийн дундаж температур 1940-2017 оны хооронд 2.25°С-аар дулаарсан бол нийлбэр хур тунадас 15%- иар бага зэрэг буурсан хандлагатай байна. Олон жилийн эрэмбийн графикаас харахад 2017 он 2 дахь дулаан жил байжээ. Харин хур тунадасны хувьд 9 дэхь тунадас багатай жил байсан байна. (Зураг 2)

 

Зураг 1. Монгол орны жилийн дундаж агаарын температур, нийлбэр хур тунадсаны

ОЖД -аас хазайх хазйлтын явц

 

Зураг 2. Жилийн дундаж агаарын температур, нийлбэр хур тунадсаны олон жилийн эрэмбэ

Цаг уурын ганг хур тунадасны стандартчилагдсан индекс (SPI)–ээр тооцоолов.  SPI индексийг 3, 6, 12 сараар тооцоолсон бөгөөд 3 сараар тооцоолсон нь хур тунадасны дутагдал буюу цаг уурын ганг, 6 сарынх нь хөдөө аж ахуйн ган буюу хөрсний чийгийн дутагдал, 12 сарын өөрчлөлт нь гидрологийн ган буюу гол мөрөн, нуур ширгэх эрсдэлийг үзүүлнэ (Зураг 3). 

Зураг 3. 3,6,12 сараар тооцоолсон 1940-2017 оны гангийн олон жилийн явц

Үйлчилгээ

Үйл явдал

Зарлал