Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

УУР АМЬСГАЛЫН ЭКСТРЕМАЛЬ ИНДЕКСҮҮДИЙН ӨӨРЧЛӨЛТ 

    Уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед түүний захын утгуудын өөрчлөлтийг судлах нь чухал ач холбогдолтой. Дэлхийн цаг уурын байгуулагын CCl/CLIVAR-ын ажлын хэсэг 2013 онд ClimPACT програм хангамжийг үйлвдэрлэлд нэврүүлсэн. Тус программ хангамж нь нийгэм, эдийн засагт хамгийн их нөлөө үзүүлдэг агаарын максимум, минимум температур болон хур тунадасны 80 гаруй индексийг тооцоолдог.  Эдгээр индексүүдээс Монгол орны экосистемд хамгийн их нөлөө үзүүлж буй дараах индексүүдийг сонгон авч олон жилийн өөрчлөлтийг  зураг 1,2-д үзүүлэв. 

    Монгол орны хэмжээнд 1961-2023  оны хооронд сэрүүн шөнө (TX10p) 11 өдрөөр, сэрүүн өдөр (TN10p) 6 хоногоор буурч байгаа бол халуун шөнө (TN90p) 9 өдрөөр, халуун өдөр (TX90p) 7 хоногоор нэмэгдсэн байна.

Зураг 1. Монгол орноор дунджилсан хүйтэн өдөр ( TX10p), хүйтэн шөнө (TN10p), халуун өдөр (TX90p),  халуун шөнө (TN90p) –ийн ОЖД-аас хазайх хазайлтын олон жилийн явц

Зураг 2. Монгол орноор дунджилсан 10°С-аас их температурын жилийн нийлбэр, хоногт 10 мм-ээс их хур тунадас орсон өдрийн олон жилийн өөрчлөлт